Төрийн мөнгөөр хэрхэн халаасаа дүүргэж, замын хэрхэн там болгодогыг бодитоор нь харуулсан эрхмүүдийн нэг нь яах аргагүй УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир. Тэгвэл Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түтгэлжүүлэх хүсэлтийг прокуророос УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байгаад больж хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл бий. Холбогдох эх сурвалжийн өгүүлснээр түүнийг ЖДҮХС-аас авсан зээлээ зориулалтын бусаар зарцуулж мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт сэжиглэн шалгаж байгаа гэх. Үүнтэй холбоотойгоор түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндсөн гэж буй. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос тодруулахад “Би нэг компанийг дэмжиж өгөхийг хүсч бичиг хийж өгсөн. УИХ-ын гишүүн бүхэн бичиг хийж өгдөг байх. Энэ нь бидний үүрэг. Гэхдээ Тэр компани надтай огт хамааралгүй. Намайг АТГ-аас дуудаж “Энэ компани тантай холбоотой юу” гэж асуусан. Би холбоо, хамааралгүй гэдгээ хэлсэн. Энэ нь тогтоогдох байх. Хуулийн байгууллага шалгах нь зөв. Сайн шалгаж үнэн зөвийг нь тогтоох хэрэгтэй” гэжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)