УИХ дахь МАН бүлэг болон АН-ийн бүлгийн хуралдаан товын дагуу өнөөдөр болно. Үүнээс гадна ажлын хуралдана. Тодруулбал,
Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд болно.
Харин Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан “В” танхимд Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах асуудлыг хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (1)