Өнгөрсөн мягмар гаригт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өөрийн төрсөн дүүгээр дамжуулан ЖДҮ-ээс зээл авсан талаар мэдээлэл хийсэн.
Харин энэ талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэдэн ах, дүү нар маань бие биедээ гай болчихгүй юмсан гэж мөрөөрөө л ажиллаж амьдардаг. Тиймдээ ч тэр бүр уулзалдаж чадахгүй л явдаг. ЖДҮХС-гаас зээл авсан гэж байгаа асуудал гүтгэлэг. Би хэзээ ч өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсдээ зээл өгөөч гэсэн бичиг сачиг явуулж байсан зүйл байхгүй. Надад тийм зүйл байхгүй” хэмээн тайлбарлаад байгаа. Мөн дүүдээ шалгадаг газраар нь шалгуулаарай гэж хэлсэн талаараа ч дурдсан юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ирэх даваа гаригт хэвлэлийн бага хурал зарлан нэмэлт баримт дэлгэхээ мэдэгдээд байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (58)