МАН-ын Бага хурал өчигдөр болсон билээ. Тус хурлаас гарсан шийдвэрийн талаарх хэвлэлийн хурлыг сэтгүүлчид мэдээлэхийг татгалзлаа.
Учир нь тус хурал хэвлэл мэдээллийн байгууллага болоод олон нийтэд хаалттай болсон юм. Үүнийг хэвлэл мэдээллийнхэн иргэдийн мэдэх эрх зөрчигдсөний дээр сэтгүүлч, зураглаачдыг өвлийн хүйтэнд гадаа өдөржин зогсоосонд ийн дургүйцэж буйгаа илэрхийллээ. Тодруулбал,
Medee.mn сайтын сэтгүүлч Ж.Мядагбадам: МАН-ын Бага хурал болохоос нэг өдрийн өмнө нээлттэй болно гээд сэтгүүлчдээс мандатны зураг авсан. Гэтэл өчигдөр өглөө гэнэт хаалттай болох боллоо гээд биднийг Тусгаар тогтнолын ордон руу оруулаагүй.
Хэвлэлийнхэн өчигдөр -20 гаруй хэмийн хүйтэнд өдөржин гадаа зогсож Бага хурлыг сурвалжилсан. УИХ-ын үйл ажиллагаа зогсоод дөрвөн долоо хонож байна. Улс төрчид хоорондоо хэрүүл хийх болохоороо сэтгүүлч нарыг дууддаг. Тэгээд сэтгүүлч нар худалдагдсан гэж доромжилдог. Тиймээс энэ байдлыг эсэргүүцэж өнөөдрийн акцыг зохион байгууллаа” гэв.
News.mn сайтын сэтгүүлч Ш.Оюунчимэг “Парламентын үйл ажиллагааг байнгын сурвалжилж байгаа 70 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгдэж өнөөдрийн акцыг зохион байгууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээллийг олон нийтэд тэнцвэртэй хүргэх ёстой. Бид олон нийтэд мэдээлэл дамжуулагч учраас ямар ч байгууллага мэдээллээ өгөх үүрэгтэй. Гэтэл намын зүгээс бидэнд хэт нэг талыг барьсан мэдээлэл түгээсэн. Нэг үгээр намын даргынхаа талын мэдээллийг түгээсэн. Ялангуяа өчигдрийн үйл явдал маш ёс зүйгүй үйлдэл болсон. Бид тэнцвэртэй мэдээлэл түгээх ёстой учраас хоёр талын мэдээллийг зэрэг авахыг хүссэн боловч бидэнд нэг талын мэдээллийг өсгөн. Хэвлэл мэдээллийн байгууллага бол хэн нэгний талд ордоггүй. Олон нийтэд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй. Үүргээ биелүүлэх гэж хичээдэг. Гэтэл сүүлийн үед сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллага руу халдсан зохион байгуулалттай гүтгэлэг хэрээс хэтэрч байгаа. Тиймээс өнөөдөр бид дуу хоолойгоо нэгтгэлээ” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (6)