УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10 цагаас эхэлж энэ долоо хоногт нийт 28 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх байв.
Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй гэдэг шалтгаанаас үүдэж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан тав дахь удаагаа хойшлогдлоо.
УИХ-ын 75 гишүүнээс одоогоор гадаад томилолттой зургаа гишүүн, орон нутагт ажиллаж байгаа нэг, эмнэлгийн чөлөөтэй нэг, албан ёсоор чөлөө авсан нэг гишүүн байгаа талаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан чуулганы эхэнд мэдээлсэн юм. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан оролцох ёстой 66 гишүүнээс 29 нь чуулганы хуралдааны танхимд хүрэлцэн ирсэн байв.
Р.Хишигжаргал