Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас мэдүүлэг авч байгаа юм байна. Тодруулбал, тэрбээр ХОМ-тээ дурдсанаар "Доктор МЭИК" компаниараа дамжуулан ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан аж. Үүнтэй холбоотойгоор "Капитал" банкнаас шаардлагатай бичиг баримтыг өнгөрсөн баасан гаригт хураан авч, шалгаж байгаа юм.
Авлигатай тэмцэх газраас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээл олголт, төсөл сонгон шалгаруулалтад нөлөөлсөн эсэх, давуу байдал олгосон эсэх, хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудад МША хийж буй бөгөөд шаардлагатай албан тушаалтнуудаас мэдүүлэг авч байгаа талаар мэдээллээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)