Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 11.00 цагаас хурадах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдлоо.
Тус хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын 11 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хооронд байгуулах ''Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр''-ийн төсөл болон Засгийн газрын энэ сарын 4-ны өдөр өргөн мэдүүлсэн Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, мөн өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм.