зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АСЕМ-ийн дуулианд холбогдсон Элчин сайдуудыг эргүүлэн татах уу

2018-12-12
0
ЖИРГЭХ

Улс төр дээр дооргүй бужигнаж хөлөө жийлцэж байх зуур гадаад ертөнцөд нэгэн таагүй мэдээ цацагдсаныг дийлэнх нь анзаарсан байх. Юу гэвэл Швед Улсад Монгол Улсыг төлөөлөн суух Элчин сайд О.Энхцэцэгийг тус улс хүлээн авахаас татгалзсан мэдээлэл байлаа. Мэргэжлийн дипломатч хэмээн анх томилогдохдоо үнэлэгдэж харийн нутгийг зорьсон тэрбээр гэр бүлийн гишүүд, гэрийн үйлчлэгчийнхээ оршин суух эрхийг хүсэхдээ тухайн орны дүрэм журам, дипломат ёс жаягийг үл хүндэтгэн жуулчны ангиллын визээр авчирсан гэдэг. Энэ бол үе үе олны сонорт хүрдэг дипломатчидтай холбоотой сөрөг мэдээллийн зөвхөн ганц л жишээ.

Гадаад ертөнц, хилийн чанадад тухайн улсад эх орноо төлөөлөн ажиллаж байгаа Элчин сайд нар Монгол Улсын гол нүүр царай, нэрийн хуудас болдог. Гэвч “тэр улсад суугаа дипломатч тамхины хууль бус наймаанд холбогдлоо”, “улс нь Элчин сайдаа эргүүлэн татжээ”, “Тэр улсын тийм дипломатч хууль бус үйлдэлд нэр холбогджээ” гэх мэт таагүй мэдээлэлтэй зэрэгцэн манай улсын гадаад дахь нэр хүнд унадаг нь тодорхой. Үүнийг дагаад эдийн засгийн ямар хохирол учирдгийг ч бид таашгүй. Хилийн чанадад ажиллаж амьдарч, суралцаж байгаа монголчуудад маань ямар хор уршиг, сөрөг үр дагавар бий болдгийг бид мэдэхгүй царайлсаар өдийг хүрсэн байна.

Манай улс дэлхийн 186 оронтой дипломат харилцаатай. Өнөөгийн байдлаар 29 оронд Элчин сайдын яам, 2 байнгын төлөөлөгчийн газар, 11 орчим Консулын газар эх орноо төлөөлөн ажиллаж байна. 2017 оны албан ёсны мэдээгээр 145 мянган монгол иргэд харийн нутагт ажиллаж амьдарч, сурч байгаа гэсэн статистик бий. Үүнээс гадна гадаад худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг манай улсын эдийн засагт шууд нөлөөлөх олон асуудал эрхэм Элчин сайдуудын ажил үйлстэй холбоотой гэж ойлгож болно.

Дипломат алба бол хуулиар тогтоосон онцгой бүрэн эрхтэй төрийн тусгай алба. Хуульд зааснаар Элчин сайдад нэр дэвшигчийг Гадаад харилцааны яам сонгон нэр дэвшүүлж, Засгийн газар шүүн тунгаагаад Ерөнхийлөгчид өргөн барьдаг. Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцсөнөөр томилогддог. Ингээд итгэмжлэх жуух бичгээ гардуулдаг. Нэр дэвшигч парламентын босго давахгүй унах тохиолдол харьцангуй ховор. Элчин сайдыг сонгож тодруулах үйл явц ийм олон үе шаттай ч хуулийн шалгуурыг үл тоосон томилгоо хийгдсээр өнөөг хүрч байна.

Нэг талаар мэргэжлийн шалгуур харгалзахаас илүүтэй улс төр, намд зүтгэсэн гавьяаг нь үнэлдэг, олон нийт дургүйцэж байсан ч шууд зүтгүүлдэг жишиг тогтсоны балаг. Ерөнхий сайд асан С.Баярыг Их Британид, М.Энхсайханыг Шведийн вант улсад Элчин сайдаар томилоход дэмжигсэд ч, эсэргүүцэгчид ч олон байсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга төд удалгүй тэднийг эргүүлэн татсан билээ. Сүүлийн үед бий болсон бас нэг сонин үзэгдэл нь салбарын яам, Засгийн газар, УИХ гэсэн гурван давааг давж гарсан Элчин сайд нарыг хэдэн сар жилээр гацаах нь газар авлаа. Өөрөөр хэлбэл, төрийн тэргүүнд л тоогдохгүй бол итгэмжлэх жуух бичгээ авч чадахгүй хүлээсээр “домог” мэт болох хүмүүс ч бий болов. УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр удаан хүлээсний эцэст АНУ-д улсаа төлөөлөн томилогдсон. Япон, Канадад улсаа төлөөлөх эрхээ өвөртөлсөн Г.Тэнгэр, Н.Чимгүүндарь нарыг жилийн дараа Австрали, Тайландад томилуулахаар УИХ-аар дахин баталсан ч мөн л төрийн тэргүүн дээр очоод гацчихаад байна. Ерөнхийлөгчөөс итгэмжлэх жуухаа “саравчлан” хүлээн суугаа дараагийн хүн бол ТЕГ-ын дарга асан  Б.Хурц. Өнгөрсөн жилийн өдийд парламентаас визээ авсан тэрбээр олны дургүйцэл, эгдүүцлийг хамгийн их хүргэсэн нэр дэвшигч. Байнгын хорооны хуралдааны үеэр “Цааш нь ярих уу, яах уу” хэмээн улстөрчдийг айлгаж, “трэнд” үгийн эзнээр тодорсон түүний Солонгос явах эсэх нь бас л тодорхойгүй. Гадаад улсад Монгол Улсаа төлөөлүүлэн илгээх Элчин сайд нарын томилгоо тойрсон асуудал нэг иймэрхүү ойлгомжгүй, тодорхойгүй, өөх ч биш, булчирхай ч биш байсаар байна. Ер нь Элчин сайдад нэр дэвшигчдээ анхнаасаа зөв сонгох учиртай. Зөв сонгоогүйн уршгаар Монголын нэр хүнд унаж болохгүй биз ээ.

Хугацаа нь дуусаагүй ч Элчин сайд нарыг эргүүлэн татаж болдгийг төрийн тэргүүн харуулсан. Тэгэхээр ЖДҮ-гээс ч дутахгүй дуулиан дэгдээж буй АСЕМ-тай нэр холбогдсон Элчин сайдуудыг эргүүлэн дуудахад болохгүй гэх зүйлгүй. Хэвлэлд гарсан мэдээллээс харвал АСЕМ-ыг зохион байгуулах үндэсний зөвлөлд тухайн үед салбарын сайд, албан тушаалтнууд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд багтсан бөгөөд тэдний нэлээд нь өдгөө улсаа төлөөлөн Элчин сайдаар ажиллаж байна. Тухайлбал, тухайн үеийн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх А.Баттөр Монгол Улсаас ЮНЕСКО-гийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайдаар ажиллаж байна. Хэвлэл мэдээлэлд хамгийн их нэр дурдагдсан хүмүүс бол энэхүү АСЕМ-ын уулзалтыг гардан зохион байгуулагсад болох тухайн үеийн Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн, төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг нар.

Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг “АСЕМ-д нийт 395.7 тэрбум төгрөг зарцуулсан нь нотлогдсон. Үүний 23 хувь буюу 90.9 тэрбум төгрөг нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөс, 11.6 хувь буюу 46 тэрбум төгрөг төрийн өмчит аж ахуй нэгж түүний өөрийн хөрөнгө болон хандив тусламжаас, 65.4 хувь буюу 258. 7 тэрбум төгрөг нь гадаад болон дотоодын банкны зээлийн эх үүсвэрээс санхүүжүүлэгдсэн байна. Дээрх төсвийн 79,2 тэрбум төгрөгийн зарцуулалтад холбогдох 17 албан тушаалтанд  хариуцлага тооцох санал хүргүүлсэн, 290,9 тэрбум төгрөгийн зарцуулалтыг хуулийн байгууллагад шалгуулах хүсэлт хүргүүлсэн байгаа” гэж мэдээлсэн.

Жишээ нь, АСЕМ-ийн зочдод өгөх бэлэг дурсгалын зардлыг 215.6 сая төгрөгөөр батлуулсан атал сүүлдээ 981.4 сая төгрөгт хүрч суга өссөн байх жишээтэй. “Нүүдэлчдийн наадам” арга хэмжээний зардлын 40 хувь буюу 315.7 сая төгрөг нь хоол, ус, архи, шар айрагны үнэ болон сүүдрэвчийн зардалд зарцуулагджээ. Ингэхдээ зочдын тоог 500 гэж үзвэл нэг хүнд 1.1 литр архи, 9.6 литр ундаа, 5.5 литр ус, 25.1 литр шар айраг байхаар тооцож нийлүүлэлт хийгдсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Зарим зохион байгуулагчдын зүгээс няцаалт хийсэн ч харийн нутагт суугаа нэр холбогдсон эрхэм Элчин сайдууд чив чимээгүй байна. ЖДҮ-тэй нэр холбогдсон албан тушаалтнууд эхнээсээ өргөдлөө өгөх нь өгч, чөлөөлөгдөх нь чөлөөлөгдөж байна. Харин төрийн тэргүүний хариуцлага тооцох жагсаалтаас АСЕМ-ын дуулианд нэр холбогдсон Элчин сайдууд мултрахгүй байлгүй дээ.

О.Балдан-Очир

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (103.229.122.192)
    Pyrevsyren ih idsen dee Naad talin jishee gehed Diplomatuudiin 95-n bairiig hulgailj avsan ni unen shuu dee
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.36.176)
    ёстой зөв шүү. тарвагадоржийн зөвлөх байсан одоо хөл бөмбөгийн холбооны мөнгийг тарвагатайгаа хувааж иддэг а.Ганбаатар гэгч хог шаар талбайн өмнөх төмсөгний хөшөөг 700 сая гэж батлуулаад өөрөө 200 саяыг тарвагын эхнэрийн ах Болдбаатарын данс руу 300 саяыг гулгуулж барималчин гэх Чадраабалд үлдсэнийг нь өгч ам тагласан гэнэлээ.
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.36.176)
    ёстой зөв шүү. тарвагадоржийн зөвлөх байсан одоо хөл бөмбөгийн холбооны мөнгийг тарвагатайгаа хувааж иддэг а.Ганбаатар гэгч хог шаар талбайн өмнөх төмсөгний хөшөөг 700 сая гэж батлуулаад өөрөө 200 саыг тарвагын эхнэрийн ах Болдбаатарын данс руу 300 саяыг гулгуулж барималчин гэх Чадраабалд үлдсэнийг нь өгч ам тагласан гэнэлээ.
    2018 оны 12 сарын 13 | Хариулах
  • zochin (103.26.193.61)
    Elbegdorj naizuud bolokh elchin saiduud deeree amarch telchgenj khebtehkeer Battulga hkurdan erguulj PUREBSUREN , GANHKYAG, BATTER naraa Bas Delgermaa hkelgyi hkun ymar ch olon jil orosod suudag um
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • иргэн (139.5.217.138)
    Экс ерөнхийлөгч өөрийн гарын шавь Баттөр, Пүрэвсүрэн гэж хоёр хулгайч дээрээ очиж тарвалзсан шигээ зугаалж явдаг юм биш үү
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • михал (124.158.107.106)
    баттулга гуай яагаад энэ асуудалд анхаарахгүй байна өөрийн намын хүмүүс гээд байна уу ард түмэн харж хүлээж байгаа шүү
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • ЗОЧИН (103.14.38.130)
    ТАТ ТАТ ТАТАЛГҮЙ ЯАХАВ
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • ASEM гэгч МӨНГӨ УГААХ ажиллагаа (103.11.194.234)
    ASEM гэгч нэг хүнд зориулсан хурал бол мөнгөтэй нь мөнгө төлөөд хийх эрхийг нь авдаг хурал бөгөөд Монголд хийсэн асуудал нь Монголын түүхэнд байгаагүй том МӨНГӨ УГААХ ажиллагаа болсон юм. Энэ бузар ХУРАЛ гэгч нь 1. Хүзүүгүй хүний нэр хүндийг ОУ-д өргөх, НҮБ-д ажилд оруулхад тус болох хөшүүрэг. 2. Улсаасаа 600 тэрбүм төгрөгийг ДЭЭРЭМДЭН УГАААХ зорилготойгоор зохион байгууулагдсан гэж харагдаж байна. Энэ бузар ажиллагаанд оролцсон Хүзүүгүй хүнийг бууны ноход, улсаа тонон дээрэмдсэн, Баттөр, Ховш хар гэх мэтийн Луйварчдыг буцаан татаж дээрмийн ажиллагаанд хариуцлага тооцох ёстой!!!
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • Уншигч (103.9.90.53)
    Эргүүлэн татаж шалгуулах нь зүйтэй.
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.42.37)
    Хүзүүгүй хулгайчийн тоодгоруудыг бүгдийг нь авчирч ялыг нь үүрүүл
    2018 оны 12 сарын 12 | Хариулах
    • Баяр
      Санаснаар болох бишдээ хорвоо
      2018 оны 12 сарын 12
    • ASEM гэгч нэг хүнд зориулсан хурал бол мөнгөтэй нь мөнгө төлөөд хийх эрхийг нь авдаг хурал бөгөөд Монголд хийсэн асуудал нь Монголын түүхэнд байгаагүй том МӨНГӨ УГААХ ажиллагаа болсон юм. Энэ бузар ХУРАЛ гэгч нь 1. Хүзүүгүй хүний нэр хүндийг ОУ-д өргөх, НҮБ-д ажилд оруулхад тус болох хөшүүрэг. 2. Улсаасаа 600 тэрбүм төгрөгийг ДЭЭРЭМДЭН УГАААХ зорилготойгоор зохион байгууулагдсан гэж харагдаж байна. Энэ бузар ажиллагаанд оролцсон Хүзүүгүй хүнийг бууны ноход, улсаа тонон дээрэмдсэн, Баттөр, Ховш хар гэх мэтийн Луйварчдыг буцаан татаж дээрмийн ажиллагаанд хариуцлага тооцох ёстой!!
      2018 оны 12 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    6 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    13 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    17 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    18 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    19 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 41 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 3 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 8 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 51 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 39 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 49 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 13 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 17 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 25 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 30 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 32 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    6 цаг 59 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 46 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК