Бүүр өмнө нь, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууийн үеэр нэр дэвшигч М.Энхболдын халз мэтгэлцээний дасгалжуулагчдын нэгээр УИХ-ын гишүүн, “Мишээл”-ийн Б.Энх-Амгалан “ажиллаж” байв.
Тэгвэл мань эр өнөө өглөө /2018.12.6./ “М.Энхболд огцор” гэсэн лоозон бариад сандалтай суулт хийгээд гарч ирсэн. Гэвч удалгүй гэнэт алга болж, тав дахь сандал эзгүйрснээр дөрвөн гишүүн тэмцлээ үргэлжлүүлсэн юм.
Төрийн ордон хавиар нисч буй “бор шувуу”-ны хэлснээр өчигдрөөс мань Б.Энх-Амгаланд онгойсон олон сайдын суудлын нэгийг өгч магадгүй гэсэн яриа хөөрөө болсон байгаа юм.
Тэр сурагаар сандалтэй суултад оролцож эхэлжээ. Харин гэнэт алга болсон талаар нь харин мэдэх хүн алга. Ямартай ч тэр М.Энхболдын эсрэг тэмцэлд оролцох боломжгүй нэг асуудал үүссэн бололтой.
Эх сурвалж: www.news1.mn Д.Бат-Очир
Сэтгэгдэл (4)