АН-ын Үндэсний бодлогын хорооны V хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Тус хуралдаанаар “IX Их хурлын бэлтгэлийг хангах өнөөгийн тулгамдсан улс төр нийгэм, эдийн засгийн асуудлаар санал бодлоо солилцох тодорхой саналуудыг IX Их хуралд оруулах зорилготой хуралдаж байна” хэмээн АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ хэллээ.
Мөн энэ хурлаар намын үндсэн дүрэмт нэмэлт заалт, үг үсэг найруулгын өөрчлөлт орсон. Хамгийн гол зүйл нь маргаашийн хурлын зохион байгуулалтын асуудал, үзэл баримтлалын төслийг хэлэлцэх батах асуудал гол асуудал байгаа гэдгийг тэрбээр онцоллоо.
АН-ын Үндэсний бодолгын хороо нийт 380 гишүүнтэй бөгөөд намын их хуралд 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)