ЗТХ-ны сайд Я.Содбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тэрбээр "ЖДҮХС-тай нэр холбогдмон учир ёсзүйн хариуцлага хүлээж ЗТХ-ын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө сайн дурын үндсэн дээр Ерөнхий сайдад өнөөдөр өгсөн. Миний хамаарал бүхий аж ахуй нэгж Монгол Улсын хуулийн дагуу ЖДҮДС-ийн зээлд хамрагдсан.
Энэ зээлийг хууль журмын дагуу ашиглаж төслөө амжилттай хэрэгжүүлж байгаа. Би зээлээ эргүүлэн буцааж төлсөн" гэв. Мөн тэрбээр "Зам тээврийн салбарт ажил сайн явж байсан. Анх удаа ажлаараа бус ёсзүйн хариуцлага хүлээж ажлаа өгч байгаа хүн байх. Тиймээс УИХ бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдэх байх" хэмээн дурдсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)