Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЗТЯ сайд Я.Содбаатар, БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцөхөөр хүргүүлжээ.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ярихдаа "Өнөөдөр Зам тээвэр хөгжлийн сайд Я.Содбаатар ЖДҮДС-тай нэр холбогдсон учир хариуцлага хүлээж сайдын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгснийг шийдвэрлэж Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна.
Засгийн газрын гишүүнийг томилох хуулийн дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцөж УИХ-д өргөн мэдүүлнэ. Хоёрдугаарт БСШУ-ны сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын тухай хуулийн 17.3 дахь заалтын Засгийн газар танхимын буюу кабинетын зарчмаар гэсэн зарчмыг зөрчсөн мөн 24.4 дэх Засгийн газрын гишүүн шийдвэр мэдээлэл аливаа хэлбэрээр албан ёсны шийдвэрээ илэрхийлэхдээ Ерөнхий сайдбн бодолгыг баримтална гэснийг зөрчсөн учир албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлж байна" гэв.
Р.Хишигжаргал