Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ. Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар сайдын албанаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн бол БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг кабинетын зарчмаар ажиллаагүй хэмээн чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид танилцуулахаар Ерөнхий сайд шийдвэрлэсэн байна.
Я.Содбаатар сайдын хувьд өнгөрсөн намрын чуулган эхлэхэд буюу аравдугаар сарын 5-нд томилогдож байсан. Өнөөдөр өргөдлөө өгснөөрөө тэрбээр хамгийн богино хугацаанд сайдаар ажилласан хүн болж байна. Тэрбээр өнөөдрийг хүртэл нийт 62 хоног Зам, тээврийн сайдаар ажиллажээ. Ж.Бат-Эрдэнэ сайдыг өргөдлөө өгсөн өдрөөс нь чөлөөлж өөр үүрэг гүйцэтгэгч томилж байсан өмнөх жишгээс харвал Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдрөөс дахин Зам, тээврийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах нь. Өмнө нь Ц.Элбэгдоржийн Засгийн газар томилогдсоноосоо хойш хоёр сар гаруй болоод огцорч байсан. Гэхдээ Сайдын үүрэг гүйцэтгэгчээр зарим сайд нь зургаан сар ч ажиллаж байсан билээ.
О.Балдан
Сэтгэгдэл (2)