УИХ-ын Хуульзүйн байнгын хороон яг одоо хуралдаж байна. Хуралдааны үеэр Хуульзүйн сайд Ц.Нямдорж "Хуулийн байгууллагын үйл ажиллагааг эргэж харахгүй бол маш хүнд байдалд орсон шүү.
2012 оны долдугаар сард би явсанаас хойш таван жил болоод очиход ерөөсөө танихын аргагүй болмон байна. Сүлжээнд нэвтэрсэн, үйлчилсэн Өнөөдөр улс төрд болж байгаа үйл ажиллагааг хар. Би үүнийг хуульч хүний нүдээр хараад байгаа юм. Хэн нь хэнтэйгээ маргалдаж хэрэлдэх нь жичтэй асуудал.
Тал тал тийшээ салаад явчихсан байдалтай байгаа. Наадахын чинь уг сурвалж нь энэ баталсан хуулиуд чинь байгаа юм. Ер нь юу болж байна. 2014 онд Н.Алтанхуягийг унагааж байхад хууль хяналтын байгууллагууд захиалгаар улс төрийн үйл ажиллагааг идэвхтэй явуулсан. Ингэж засаг сольж болдог юм байна гэж мэднэ. Өнөөдөр яг үүнийгээ хийж байгаа шүү" хэмээн ярьсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)