Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд 19 цагийн орчим гишүүдийг тарсны дараа ганцаараа чуулган хааж, алх цохисон талаар цахим сүлжээнд тархсан.
М.Энхболдыг “Дур хүрвэл УИХ-ын танхим хоосорсон үед нь сэмхэн орж ирээд л хурлаа хааж, алхаа тогшчихно” хэмээх дургүйцэл их байгаа.
Гэвч ганцаараа сууж байгаад хурал хаасан гэдэг ташаа мэдээлэл аж. Өчигдөр УИХ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж чадаагүй тул дэгийн дагуу УИХ-ын чуулганы үйл ажиллагааг хаасан байна. Хаах үед УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ё.Баатарбилэг, Л.Элдэв-Очир, Т.Аюурсайхан, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, Г.Солтан нар байжээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (6)