Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улсын Их Хурлын дарга М.Энхболдыг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн тухай мөн түүнийг огцруулах тухай үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.
Тэрбээр дараах гурван үндэслэлийг хөндсөн байна. Нэгдүгээрт, “Улсын Их Хурлын 2016 оын сонгуульд оролцох үед МАН-ын зарим албан тушаалтан, түүний дотор одоогийн Улсын Их Хурлын дарга М.Энхболд нар үгсэн хуйвалдаж, төрийн албан тушаалыг наймаалцах хэрэгсэл болгож, үүнээс улбаалан /60 тэрбум/-ын гэх тодотголтой хэрэг эдүгээг хүртэл ямар нэгэн байдлаар шийдэгдэхгүй байсаар байна. Улсын Их Хрулын дараг М.Энхболд уг асуудлыг шийдвэрлэх бүхий л боломжийг хааж, боогдуулах, саад хийх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Хоёрдугаарт, 60 тэрбумын гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах байгууллага нь Улсын Их Хурлаас шууд томилогддог, түүнд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллага болох авлигатай тэмцэх газар юм. Гэтэл Улсын Их Хурлын дарга М. Энхболд энэ албан тушаалыг хашиж байгаа тохиолдолд 60 тэрбумын гэх асуудлыг бодитойгоор шийдвэрлэх ямар ч боломжгүй.
Гуравдугаарт, 60 тэрбумын гэх хэргийн асуудлыг Улсын Их Хурлын хэмжээнд хэлэлцэх, шийдвэрлэх нь зүйтэй гэж Улсын Их Хурлын 26 гишүүн үзэж, ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулахыг шаардсан. Гэтэл Улсын Их Хурлын дарга өөрт ногдоогүй эрх эдэлж, янз бүрийн шалтаг, шалтгаанаар ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулаагүй нь олон түмэнд ил болсон. Улсын Их Хурлын гишүүд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж, тодорхой асуудлыг хэлэлцэж санал гаргах, ээлжит бус чуулган хуралдуулахыг шаардаж байхад энэхүү санал, шаардлагыг ямар ч албан тушаалтан хязгаарлах ёсгүй. Эдгээрийг үндэслэн 60 тэрбумын хэрэгт холбогдсон уг асуудлыг Улсын их Хурлын түвшинд шийдвэрлэх талаар Монгол Улсын ерөнхийлөгчийн санал, Улсын Их Хурлын нэр бүхий 26 гишүүний шаардлагыг хяхан боогдуулсан Улсын Их Хурлын даргын үйлдэл, үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, хорьдугаар зүйл, хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, хорин долдугаар зүйлийн 3 дэх хэсгийг тус тус зөрчсөн байх тул Үндсэн хууль зөрчсөн талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.
Дээрх үндэслэлүүдээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. харин Цэцээс 30 хоногийн дотор хариу өгөх ёстой.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)