УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр С.Бямбацогт Ёс зүйн дэд хороог хуралдахаар чуулганыг түр завсарлуулсан билээ. Гэвч Ёсзүйн дэд хорооны ирц бүрдээгүй учир 14:30 цаг хүртэл хойшиллоо. Энэ талаар тус дэд хорооны дарга С.Бямбацогт "Дэд хороонд иргэдээс болон УИХ-ын гишүүдээс өргөдөл гомдол шаарлага ирсэн.
Мөн ТББ, нэр бүхий гишүүдээс ЖДҮХС-тай холбогдсон сайд нарыг чуулганы хуралдаанд оролцуулахгүй байх ёстой, санал хураалтад оролцуулахгүй байх ёстой гэдэг асуудал тавьсан. УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос ямар нэгэн дүгнэлт гарахгүй, арга хэмжээ авахгүй. Ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг яах вэ гэдгийг дэд хороо хуралдаж шийднэ.
Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль бий. Хуульд ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй гэж байдаг. Гишүүний ёс зүйн дүрэмд ёс зүйн дэд хороондоо мэдэгдэх үүрэгтэй гэж байдаг. Үүний дагуу бид дэд хороогоороо хэлэлцэн шийдвэрлэнэ" гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (11)