УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод шаардлага хүргүүлж байгаа аж. Энэ талаараа "Би Ёс зүйн дэд хороонд хоёр асуудал оруулахаар санал өглөө.
Нэгдүгээрт 60 тэрбумын асуудлыг оруулахыг, хоёрдугаарт Л.Оюун-Эрдэнэ гишүүний саяын мэдэгдэлтэй холбоотой асуудлаар хандаж байна. Өмнө нь У.Хүрэлсүх сайд "Н.Алтанхуягийн хэлсэн шударга бусын хонгилоор би зовж байна" хэмээн ярьсан харин Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн эхнэр гэр бүлийг баривчлах гээд байна.
Засгийн газрыг дэмжихгүй бол эрүүгийн хэрэг үүсгэнэ" гэж ярилаа. Эндээс харах юм бол хууль хяналтын байгууллага улс төрчдийн, аль нэг нөлөө бүхий хүний гар хөлөөр ямар нэгэн дарамт шахалт үзүүлээд байгаа юм болов уу гэмээр нийгэмд айдас төрүүлэхээр юм ярилаа.
Тиймээс хууль хяналтын байгууллага, Ерөнхий Прокурор, Ерөнхий шүүгч, Тагнуул, Цагдаагийн даргыг нь бүгдийг авчирч мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг, Л.Оюун-Эрдэнийн ярьсан шударга бусын хонгилоор зовох гээд байна баривчлах гээд байна гээд байдаг гээд байгаа хэн гэдэг нь тодорхойгүй тэр гишүүнийг авчраад гэр бүлийг нь үзэл бодлоо илэрхийлсний төлөө хэдэн сарын хэдний өдөр хэн гэдэг хүн яаж сүрдүүлснийг ярих ёстой. Тэнд тодорхой арга хэмжээ авах ёстой. Монгол Улс бол ардчилсан улс.
Хуучин коммунизмын үед Тагнуулын байгууллага хүнийг гүтгэх, хийгээгүй хэргийнх нь төлөө яллах, үзэл бодлоор нь ялгаварлах, итгэл үнэмшлээр нь дарамталдаг байсан. Одоо энэ байдлыг нийгэмд нэг тал нь шударга ёсны төлөө тэмцэх гээд авилгачтай байлдах гээд нөгөө тал нь парламент, Засгийн газарт хариуцлага тооцно гээд талцаад байна. Тиймээс бүгдийг бодитоор ярих ёстой. Үүнийг ёсзүйн хороо эсвэл УИХ-ын чуулган дээр ярьж болно. УИХ-ын гишүүн цаг үеийн асуудлаар ямар ч албан тушаалтныг дуудах бүрэн эрхийн хүрээнд би хууль хяналтын байгууллагыг дуудаж болно. Энэ эрхийн дагуу дуудаж Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайдыг оролцуулж өөр бусад мэдэгдэл хийж байгаа хүмүүсийг оролцуулж бодитоор ил тодоор ярих ёстой. Хий хоосон юм яриад байдаг. Үүнийг ёсзүйн дэд хороогоор ярих ёстой гэж би дэд хорооны даргад шаардлага хүргүүллээ" гэв. Мөн тэрбээр "Албан тушаал худалдан авах ажиллагааны газрын дарга хэнийх үү, жолоочийн хүүхэд ямар газрын дарга болсон гээд яриад байвал олон жишээ бий. Би баримттай, хууль хяналтын байгууллагынхны нотолсон зүйлийг ярьж байна. Би одоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Гансүх дээр орох гэж байна.
Учир нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гэдэг хүн эв нэгдлийг барьж, хэвлэл мэдээллийг дуудаж хууль хяналтын байгууллага, ноцтой асуудал ярьж байгаа хүмүүсийг дуудаад хэн хэзээ сүрдүүлсэн яг ямар хонгил байгааг ил тод мэдээлэх ёстой. Харин авгай хүүхэд, ах дүүтэйгээ хулгай хийсэн бол ял шийтгэлээ үүрээд явах ёстой. Нийгэмд хий хоосон айдас үүсгэж, түүнийг сурталчлах шаардлагагүй. Шударга нь аль талд шударга бус нь аль талд байгааг хуулийн байгууллага л тогтооно. Надад таалагдвал шударга, таалагдахгүй бол шударга бус гэж болохгүй. Тиймээс Ерөнхийлөгчийг ТЕГ-ын дарга, АТГ-ын дарга, Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор ноцтой зүйл яриад байгаа гишүүдээ дуудаад хэл яг хэдэн сарын хэдэнд хэн гэж албан тушаалтан баривчлахыг сүрдүүлээд байгаа юм гэдгээ хэл гэсэн шаардлагыг хүргүүлэх гэж байна. Мэргэжилтэн байх ёстой 20 настай хүн шууд газар, агентлагийн хэлтсийн даргаар ажиллаж байна. Энэ бол 60 тэрбумын хэрэг гэж харж байна. Эхнэр, хүүхэд тэр бүү хэл нууц амраг нь байна. УИХ-ын дарга санал хүлээж аваад хуралдааныг хойшлуулсан гэж харж байна.
Ерөнхийлөгч холбогдох хүмүүсээ дуудаад тэр хонгил нь хаана байгаа юм, хэнийг зүгээр үзэл бодлоо илэрхийлсний төлөө баривчилж, эрүүгийн хэрэгт холбогдуулах гээд байгаа юм гэдгийг Л.Оюун-Эрдэнээс асуу. Өчигдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд хууль хяналтын байгууллага мэдээлэл хийх гэсэн ирц нь хүрээгүй гээд хуралдсангүй. Үнэн ч юм уу өдөрт нэг хүний нэр гарч байна. Өдий хүртэл яг хэн хэн нэр холбогдож шалгуулж байгаа юм, хэний гэм буруугүй буруутайг тогтоохоор ажиллаж байгаагаа нээлттэй мэдээл гэж Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнайд хэлсэн" хэмээн ярьсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (10)