УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулган түр завсарлаж, Ёс зүйн дэд хороо хуралдаж буйтай холбогдуулан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Сая Монголын парламентад 27 жил болж байгаагүй үйл явдал боллоо. Хэлэлцэх асуудлаа танилцуулаагүй байж Их Хурлын дарга өчигдөр хуралдсан Ёс зүйн хороогоор нэр бүхий УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцуулахгүй гэдэг шалтгаанаар өөрөө хурлаа хаян гарлаа. Их Хурлын дарга гэдэг бол хурал даргалагч хуулийн хүрээнд ийм үүрэгтэй болохоос биш Их Хурал гэдэг М.Энхболд гэдэг хүн биш. Ёс зүйн хороо хуралдана гээд өнөөдөр манай С.Бямбацогт гишүүн, хуралдаа ирдэггүй Б.Наранхүү гишүүн зэрэг олон хүмүүс санаачилга гаргаж байна. Би 2017 оны наймдугаар сарын 1-ний өдөр С17 гэдэг дугаартай бичгийг С.Бямбацогт гишүүнд өгсөн. Харин өнөөдрийг хүртэл надад нэг ч бичгэнд хариу өгөөгүй. Гэтэл өчигдөр гарсан шийдвэрээр өнөөдөр Их Хурлын даргатайгаа хамт Ёс зүйн хороо хуралдаж байна. Хуулийнхаа дагуу явахгүй хувь хүнд тохируулж, Монгол Улсын парламент өөрөө явж байна. Үндсэн хуулийн цэц яг ийм шийдвэрээр ханддаг.
Өчигдрөөс эхэлж Их Хурлын гишүүдийн гэр бүлийг баривчлах ажиллагаа явуужл байна. Гэр бүлийг нь хэрэв Засгийн газрыг хамгаалж үлдэх юм бол хэрэгт холбогдуулна гэдэг зүйл болж байна. Энэ бол Монгол Улсын Ардчилсан түүхэнд өмнө нь болж байгаагүй ийм зүйл Их Хурлын даргын хувьд болж байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (4)