Хөдөлмөр Нийгмийн хамгаалалын сайд Ч.Чинзориг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрыг огцруулахтай холбогдуулж улс төрчдийн хооронд бие биенийгээ гүтгэх ажил нэлэнн газар авч байна. Ор үндэслэлгүй гүтгэлэг чвж байна. Намайг Бээвэр гэдэг компаниар дамжуулж ЖДҮДС-аас зээл авсан гэсэн үндэслэлгүй мэдээлэл гарлаа. Би насаараа төрд алба хашиж байгаа хүн.
Амьдралдаа ганцхан л удаа "Соёмбо консалтинг" гээд зөвлөх үйлчилгээний компани байгуулж байсан. Надад УИХ-ын бусад гишүүдтэй адил олон компанигүй. Надтай нэр холбогдоод байгаа "Бээвэр" гээд компани надтай ямар ч холбоогүй. Миний ах дүү, үр хүүхэд, найз нөхдийн дунд ийм компанитай хүн байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.
Тиймээс "Бээвэр" компаниар дамжуулан 300 сая төгрөг ЖДҮДС-аас авсан гэдэг нь ор үндэслэлгүй гүтгэлэг. Тойргийнхоо 12 суманд жижиг, дунд үйлдвэрийн төсөл бичих чиглэл өгсөн. Манай тойргийн 12 сумаас төсөл бичсэн газруудын 40 хувь нь зээл авсан. Төсөлд ЖДҮХС-ийн журамд гишүүдээс дэмжсэн бичиг авчир гэдэг шиг байна. Би өөрийн дэмжлэг үзүүлнэ үү гэсэн төслүүдийн жагсаалтаас хайж байна" гэв.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)