Сая Ёс зүйн дэд хороон дарга С.Бямбацогт ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцсэний дараа хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаснаар УИХ-ын чуулган түр завсарлаад байгаа билээ.
Гэвч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганыг завсарлуулсан энэ үйлдлийг шүүмжилж буй. Тодруулбал, “С.Бямбацогт таныг зарчимтай, нуруутай улс төрч гэж боддог байв. Танд 60 тэрбумын асуудал ёсзүй зөрчсөн талаар дүгнэлт гаргуулахаар /2018.08.01/ өгсөн бичигт хариу өгөөгүй. Гэтэл яригдаагүй асуудлыг хэлэлцэхээр Чуулган завсарлуулж байгаа нь ёсзүйн хороо илтэд улс төржиж байна” хэмээн цахим хуудаснаа жиргэсэн юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (21)