УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу 10.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан хуралдахаар төлөвлөөд байв. Гэвч чуулганы Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт дэд хороогоо хуралдуулах шаардлагатай байгаагаа тайлбарлаж чуулганы хуралдааныг түр завсарлуулах хүсэлт гаргалаа. УИХ-ын дарга М.Энхболд түүний саналыг хүлээн авч Ёс зүйн дэд хороог хуралдаж дуустал чуулганы хуралдааныг завсарлууллаа.