Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 18 асуудлыг хэлэлцэнэ.
Үүнд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 15 дугаар дүгнэлт, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газраас 11 дүгээр сарын 21-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газраас долдугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг зэргийг хэлэлцэнэ.
Мөн Засгийн газар энэ оны зургадугаар 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүн 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (2)