МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх улс төрийн намын дарга нартай уулзлаа.
Монголын Уламжлалын намын дарга Б.Батболд “Улс төрийн 21 нам нийгэмд үүсээд байгаа асуудлыг хэлэлцэж цаашид хэрхэх тухай ярилцаж 14 нам цэвэрлэгээ хийх таны саналыг дэмжсэн. Бид таны эхлүүлсэн өөрчлөлт шинэчлэлийг нийгмийн захиалга гэж үнэлсэн. Энэ ажлаа, эрч хүч, цаг хугацаа алдалгүй явуулаасай хэмээн 14 нам дэмжиж байгаа. Өнөөдөр МАН-ын Монгол Улс гэж байхгүй бусад намын улс ч гэж байхгүй. Бид нэг л улстай учраас бидний өмнө тулгарсан өөрчлөлт, шинэчлэлийг хийж тогтолцооны хямралаас гарахгүйгээр цаашаа явахааргүй болсон ийм үед цаг үеийн дэвшүүлж байгаа санааг бид бүрэн дэмжиж байгаа” гэдгээ илэрхийллээ.
Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Баяртай байна. Өнөөдөр бид аль нэг намын хувь заяаны талаар яриагүй, улс орон ард түмний ажил, амьдралын тухай асуудал цаашдын Монгол Улс хэрхэн яаж хөгжиж, ямар замаар явах вэ, бидний өнөөгийн байгаа байдал ард иргэдэд таалагдаж байна уу, өнгөрсөн цаг хугацаа бидэн ямар зүйл авчрав, бид юунд алдав, онов гэдгээ хэлэлцэх завшаан тохиож байна. МАН бол улсын ууган нам би ууган намын дарга бас Монгол Улсын Ерөнхий сайд. Монгол ардын ууган намын эрх ашиг бол Монгол улсын язгуур эрх ашиг тиймээс намын эрх ашиг биш гэж би ойлгодог. МАН бол ард түмний язгуур эрх ашгийн төлөө, Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө ажиллах үүрэг бол энэ намын язгуур эрх ашиг. Энэ эрх ашигт нийцэж МАН-ын нам ажиллаж чадахгүй бол энэ ардын нам биш хувь хүний эсвэл олигархын нам” хэмээн ярьсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (21)