Монгол Улсаас Швед улсад суух Элчин сайдаар томилогдон, өнгөрсөн есдүгээр сард Ерөнхийлөгчөөс жуух бичгээ гардан мордож байсан Очирын Энхцэцэг чөлөөлөгдөх өргөдлөө гаргажээ. Энэ тухай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд О.Энхцэцэг ар гэрийн шалтгаанаар Монголдоо буцаж ирье гэдэг өргөдлөө гаргасан. Энэ сарын 9-нд өргөдлөө ирүүлсэн” гэдэг тайлбар хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Швед улсад суух Элчин сайд М.Энхсайханыг эгүүлэн татах шийдвэр гаргасны дараа өнгөрсөн зун О.Энхцэцэгийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар хэлэлцэн, Элчин сайдаар томилж байв. Харин Ерөнхийлөгч есдүгээр сард итгэмжлэх жуух бичгийг нь өгч байв. Тэрбээр 31 жил дипломат албанд ажилласан.
О.Балдан
Сэтгэгдэл (13)