Ерөнхий сайдын тавьсан шаардлагын дагуу Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбогдсон Засгийн газрын харьяа гурван байгууллагын удирдлага болон Барилга хот байгуулалтын дэд сайд нарт хариуцлага тооцлоо.
Тодруулбал, Ерөнхий сайд ЖДҮХС-аас зээл авсан Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын захирал Ц.Амарсанаа нар ажлаа өгч байна.
ЖДҮХС-аас УИХ-ын нэр бүхий 13 гишүүн, хоёр сайд, нэг дэд сайд болон тагнуул, прокурор, аудит зэрэг хууль хэрэгжүүлдэг байгууллагуудын албан тушаалтнууд ЖДҮХС-аас зээл авсан нь тодорхой болоод буй.
УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох нь хуулиараа УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Хууль зөрчсөн эсэхийг зөвхөн хууль, шүүхийн байгууллага л эцэслэнэ.
Б.Лхам
Сэтгэгдэл (3)