УИХ-ын чуулганы хуваарьт өөрчлөлт оруулсантай холбогдуулан АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцлээ. Торуулбал, Засгийн газраас ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшүүлсэнтэй холбоотойгоор асуудлаар намын гишүүдийн байр суурийг сонсох, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон бусад дагалдах хуулиудад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь хориг тавьсантай холбогдуулан гишүүд хуралдаж байр сууриа нэгтгэжээ.
УИХ дахь АН-н бүлгийн дарга Д.Эрдэнэбат “У.Хүрэлсүхийн Засгийн газарт АН-аас долоон удаа Засгийн газрын хариуцлага тооцсон гишүүддээ хариуцлага хүлээлгэх болон Засгийн газрыг бүхэлд нь огцруулах тухай шаардлагыг хүргүүлсэн. Энэ шаардлага АН-ын байр суурь хэвээрээ байгаа. Хэрэв УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах, хариуцлага тооцох асуудал орж ирвэл Ан-ын бүлэг У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага хүлээлгэж хуралдаанд оролцоход бэлэн гэж үзэж байгаа. АН-ын бүлэг хуралдаанд оролцоно, хариуцлага тооцно, огцруулахыг дэмжинэ гэж үзсэн. Хоёрдугаарт, Жижиг, дундын сангийн хөрөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниудад авсан ашиг сонирхлын зөрчилдөөнтэй сайд энэ Засгийн газар хоёр сайд байгаа. Эдгээр сайдууддаа хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшигчийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаа.
Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь тавьсан хоригийг АН дэмжинэ. 2019 оны төсвийг батлах дөхөөд ирэх үед АН байр сууриа тодорхой илэрхийлсэн. Энэ төсөв 2019 оны Монгол Улсын эдийн засагт хамгийн их эрсдэл авчрах төсөв болсон учраас зайлшгүй эргэж харах ёстой. Тиймээс Ерөнхийлөгчийг хориг тавиач ээ гэж уриалсан байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн энэ хоригийг хүлээж авна гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Хэд хэдэн үндсэн шалтгаанууд байгаа. Нэгдүгээрт, гишүүд зардал хасах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн ХАА-г дэмжих бодлого ганцхан уул уурхайгаас хамааралтай ХАА-г дэмжихэд тодорхой хэмжээний төсөвт төгрөг хөрөнгө суусан байх ёстой гэсэн санаачилгыг бид дэмжиж байгаа. Ялангуяа ХАА-г хөгжүүлэх, мах махан бүтээгдэхүүнийг дэмжих, дотооддоо хүнсний үнэ өртгийг бууруулахад ХАА-н бодит үйлдвэрлэлийг дэмжихэд төсөв дэм үзүүлэх ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Төсвийн хориг дээр энэ асуудлыг бид цааш нь эргэн харах ёстой гэж харж байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сангаас бусад тусгай сангуудыг эргэж нэг харах хэрэгтэй. Шаардлагагүй сангуудыг хаах ёстой гэж үзэж байгаа. Сүүлийн үед гарч байгаа ЖДҮ-ийн санг бөөнөөрөө бүлэглэн хулгай хийдэг явдлыг зогсоох, төрийн шууд удирдлагыг таслан зогсоохын тулд Жижиг, дунд сангийн мөнгөн хуваарилалтыг өөрчилж, энэ сангийн зарцуулалтыг бүрэн өөрчлөх ёстой. Үүний тулд Жижиг, дунд сангийн тавигдсан мөнгийг Төрийн банкны зохицуулалтаар иргэдэд шууд олгох боломжийг олгох ёстой.
Зураг төсөлгүй олон хөрөнгө оруулалт оруулж ирснийг шүүмжилсэн. Энэ зураг төсөлгүй орж ирсэн хөрөнгө оруулалтыг 2019 оны төсвөс хасах нь зүйтэй гэж үзэж байгаа. Төсөвт концессын болон төсвийн том хөрөнгө оруулалтаар дэд бүтцийн сургууль, цэцэрлэгүүдийг худалдан авах нэлээн томоохон мөнгөн дүнгүүд туссан байгаа. Энэ худалдан авалтуудыг эргэн харах ёстой гэсэн тодорхой хэдэн байр сууриудыг илэрхийлж байна” гэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (9)