-Таны төрсөн дүү ЖДҮДС-аас зээл авсан байсан байна лээ. Зээлээ төлсөн болов уу?
-Би өчигдөр дүүгээ дуудаж энэ талаар асуулаа. Лабораторид, биотехнологийн салбарт европт доктор хамгаалсан хоёр хүн байдгийн нэг нь манай дүү. Австрид 12 жил эрдэм шинжилгээний ажил хийж байгаад ирсэн. Тэндээс нийт 300 орчим ам.долларын зээл авсан юм байна лээ. Тэгээд би дуудаж уулзаад ер нь ах нь төлөе гэсэн. Ер нь та нар нэг юмыг анзаараарай. ЖДҮ-г тойроод хөөрцөглөөд байна. Энэ явсаар байгаад Засгийн газрыг унагах хэмжээнд хүрч байна. Засгийн газар унаад хэдийг алдах юм, ЖДҮ нь хэд юм гэдэг чинь нэг асуулт. Идэж, уусан өчнөөн асуудал яригддаг. Энэ зээл бол буцах эзэн, буух хаягтай, төлөх ёстой хүмүүстэй, алдагдал яриад байх юм биш. Монгол Улсын эдийн засаг дэндүү жижиг байна. Нэг хятад хүн ирээд 1.3 тэрбум доллар оруулж ирээд донсолгож байна шүү дээ. Энэ маш том асуудал.
-Таны харж байгаагаар Засгийн газрыг унагах нь зөв юм уу?
-Үүнийг би хэлж чадахгүй судалгаа тооцоотой.
-Энэ нийгэмд шударга ёсны ялзрал болсныг хэн хэнгүй хүлээн зөвшөөрч байна. Цэвэрлэе гэхээр араас нь чангаагаад байгаа энэ асуудал хэр зөв юм бэ?
-Энд бүх хүн буруутай. Та нар ч, би ч, Монголчууд бүгд буруутай. Өнөөдөр хэн нэгэн буруугаа хүлээх чадваргүй болсон байна. Ямар нэг юм болохоор тогтолцоо буруу юм уу, Дорж, Батын буруу юу гээд би буруугүй гээд яваад байна. Хүний амьдралд алдаа, оноо хөндөө би. Их хаан маань их ухаантай байсан юм шиг байгаа. Тухайлбал тэдэн удаа ял хэлтрүүлнэ гэдэг. Өнөөдөр хатуу хуульчилж байна. Шударга ёс сайхан гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа ч хамгийн их шударга ёс ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө ямар байгаа билээ. Би шударга гэж их орилж байгаа хүмүүст итгэдэггүй.
-Таны дүү зээлээ яг буцааж төлсөн юм уу?
-Би дүүдээ “Наадах чинь жилдээ Монгол Улсад Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй зээл өгье гээд хэлчихсэн байгаа. Тиймээс тайван байцгаа.
-Дүү тань зээл авах гэж байгаагаа хэлээгүй юм уу. Зээл авхуулахгүйгээр дүүгээ дэмжих боломж байсан юм биш үү?
-Айлаас эрэхээр авдраа ух гэгчээр хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ. Өөрийн дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр харж байдаг. Тиймээс анхааралтай хийх юмыг нь үзлээ. Хүн чинь дүүгээ болохоор байж бай гэчхээд л огт танихгүй хүнд тусламж үзүүлээд л явдаг. Хажуудахаа анзаарч баймаар юм байна.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (3)