Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 17 дахь илтгэлийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үг хэлэхдээ “Гэмт хэрэг үйлдээгүй нэг ч хүнийг хэлмэгдүүлж болохгүй. Хүн ганц л удаа амьдардаг. С.Зориг агсны амь нас эрсэдсэн хэргийг хууль бусаар шийдсэн асуудал дээр Хүний эрхийн комисс яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Захиалгаар хэрэг шийдвэрлэдэг, даалгавараар ажилладаг шүүх, прокурор, цагдаа, тагнуултай болсныг илтгэж байна. Цаашдаа ингэж амьдраад байх юмуу. Хууль хүчний байгууллагын дарамтаас айгаад байвал хэн ажиллах юм бэ. Даалгавар, захиалга биелүүлэх явцад хүн хэлмэгддэг тэр жишиг рүү явах гээд байна. С.Зоригийн хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй. Энэ хүнийг 10 сар С.Зоригийн хэрэгтэй холбогдуулан саатуулсан дараа нь хэрэгсэхгүй болгосон. Тэгсэн мөртлөө Б.Булганы гаргаж өгсөн ам зургаар хүмүүсийг баривчилж хэрэг шийдсэн.Гэрч нь амьд байсаар байхад шүүх хуралд оруулахгүй хэрэг шийддэг болсон байна.Одоо хэргийн эзэн холбогдогч болчихоод байгаа гурван хүн хэрэгтэн биш гэж хэлсний төлөө шүүх хуралд оролцуулаагүй. УЕП-ын даргын орлогч Г.Эрдэнэбат хэлэхдээ “Булган энэ хэргийн хамжигч байсан мэтээр ярьсан”” гэлээ.
Сэтгэгдэл (10)