зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

​М.Энхболд, У.Хүрэлсүх нар Ерөнхийлөгчийн тоглолтод орсон тул МАН-ын Онц их хурлыг хуралдуулахыг шаарджээ

2018-11-14
0
ЖИРГЭХ

Саяхан "МАН-ын түүх ганц сүхээр эхлээгүй, ганц сүхээр дуусахгүй" гэсэн гарчигтай ярилцлагаараа олны анхаарлыг татсан МАН-ын гишүүн Н.Дэмбэрэл намынхандаа хандаж уриалга гаргажээ. Тэрээр намын лидерүүд манлайлах чадвараа алдаж У.Хүрэлсүх, М.Энхболдын аль аль нь Ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтод орсон тул МАН-ын Онц их хурлын зарлан хуралдуулахыг уриалж, шаарджээ. Уриалгыг бүрэн эхээр нийтлэв.

Монгол Ардын Намын гишүүд ээ, журмын нөхөд өө, зорилго нэгт андууд аа!

Улс орныхоо төлөө гэсэн итгэл үнэмшилээр Монгол улсын Тусгаар Тогтнолын баталгаа болсон энэ намд элссэн 200 гаруй мянган гишүүдээ...

Монгол улсын Тусгаар Тогтнол, Үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул бодитоор нүүрэллээ...

Орчин үеийн Монгол улсын 100-аад жилийн түүхийг бичсэн, Монгол улсын хамгийн том институци задрах, мөхөх аюул ойртжээ...

Улс төрийн намгүй, итгэл үнэмшил бүхий бүтцийн байгууллагагүй болвол манай улс "өнгөт хувьсгал"-ын замаар эргэлт буцалтгүй орж, үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учрахыг энд нурших нь илүүц бизээ.

Шалтгааныг нийт гишүүдээрээ, сүүлчийн боломж байгаа дээр эрүүлээр дүгнэх цаг нь болжээ.

Өөрт олдсон үнэмлэхүй эрх мэдэл, боломжоо бусдын гарт алдаж, түүнийхээ хариуцлагыг үүрэхээс амиа бодон зугтаж, намаа хагалан бутаргаж буй УИХ-ын дарга Миеэгомбын Энхболд, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх нарын явцуу, бодлогогүй дайсагнал 98 жилийн түүхтэй намын, цаашилвал Монгол улсын язгуур эрх ашигт хохирол учруулах ёсгүй ээ!

Хоёр зуун мянган гишүүнтэй намын хувь заяа хоёрхон бодлогогүй гишүүнээсээ болж нурах ёсгүй ээ!

Намын лидерийн үүргээ гүйцэтгэж чадаагүй, эв нэгдлээ хангаж чадаагүй, сахилга бат ёс суртахууны хэм хэмжээг өөрсдөө гишүүддээ үлгэрлэн үзүүлж чадаагүй, ёс зүйн алдаа хийсэн нь үйлдлээрээ нотлогдсон цөөхөн гишүүдтэйгээ зарчмын хариуцлага тооцох улс төрийн эр зориг гаргаагүй, намын үнэт зүйл үзэл санааны дээр хувийн явцуу хонзогнолоо тавьсан зэрэг нь өнөөдөр нийгэмд намын нэр хүндийг шороотой хутгаж буй бодит шалтгаан гэдгийг хүн бүр мэдэж байгаа!

Хамгийн ноцтой нь сөрөг хүчнээс сонгогдсон өмнөх болон, одоогийн ерөнхийлөгчийн улс төрийн тоглолтонд М.Энхболд болон У.Хүрэлсүх нар аль аль нь автаж, Монгол улсын болон Монгол Ардын Намын язгуур эрх ашигт ноцтой хохирол учруулж буй нь нэгэнт ил болсон тул Монгол Ардын намын онц Их хурлыг яаралтай хуралдуулж дээрх хүмүүстэй нэн даруй хариуцлага тооцохыг намынхаа нийт гишүүдээс хичээнгүйлэн хүсч байна.

Ердөө хоёрхон жилийн дараа 100 жилийн ойгоо тэмдэглэх гэж буй Монгол улсын ууган бүтцийн байгууллага, өөрийн бие даасан бодлогоо явуулах чадамжгүй, сөрөг хүчнээс сонгогдсон ерөнхийлөгчөөс бүрэн хамааралтай, гишүүд нь хоёрхон хүн даган дундуураа хуваагдсан байгаа нь энэ намын 100 жилийн түүхийг бичсэн үе үеийн эх орончид, зүтгэлтнүүдийн байгуулсан гавьяа зүтгэлийг дорд үзсэн, байж болшгүй арчаагүй гутамшигтай үзэгдэл юм!

Монгол улс, болзошгүй гадаад аюул, дотоодын гэмт хэргийн бүлэглэлийн засаглалд хүчин мөхөсдөж болзошгүй хүнд үетэй нүүр тулсан энэ цаг мөчид Монгол улсын Тусгаар Тогтнол, язгуур эрх ашгийг сахин хамгаалагчын үүргээ нэр төртэй биелүүлэх цаг МАН-ын нийт гишүүдийн өмнө ирлээ.

Улс орон даяар системийн задрал явагдаж, улс төрд бугшсан шунахай бүлэглэлүүдийн зөрчил туйлдаа хүрэн бутарч, улс төрийн элдэв явуургүй тархи угаалтанд Монгол хүн бүр нэгэндээ үл итгэн дайсагнаж буй энэ цаг мөчийн эсрэг #НЭГДЭЕ хэмээн уриалж байна.

Монголчууд, тэр дундаа Монгол Ардын Намын гишүүд нэгдэж тэмцсээр энэ улсаа 100-аад жил хөгжил дэвшилд удирдан манлайлсан,одоо дахин нэгдэх нягтрах хойшлуулашгүй нөхцөл байдалтай нүүр туллаа.

Монголын ард түмэн төрөөсөө шудрага ёс нэхэн сэрж, ёс бус бүхэнтэй тууштай нэгдэн тэмцэж эхэлж буй энэ түүхэн цаг мөчид улс төрийн ууган хүчний хувьд үлгэр дууриал үзүүлэн, ард түмнийхээ итгэл сонголтыг умартан хувийн өс хонзондоо нийтийн эрх ашгаа хутган үймүүлж буй дээрх хүмүүстэй хариуцлага тооцохоос эхлэн улс төрийн шинэ соёл түгээн намаа шинэчлэхийн төлөө #нэгдэе!

Миний бие Нинж овогтой Дэмбэрэл нь МАН-д 2005 онд элссэнээс хойш, өөрийн итгэл үнэмшил, намын болон улс орны эрх ашгийн төлөө гавьяаг нь горилж бус гайг нь ихэвчлэн үүрч явсныг намын олон нөхөд мэднэ. Тиймээс энэхүү санаачлагыг элдэв далд амбиц, хүсэлгүйгээр гагцхүү зөв цагт, зөв үйл хэмээн зориглон эхлүүлэхээр шийдлээ.

Нам, зорилго нэгт нөхдөө..., үүссэн бодит байдлыг эрүүлээр сэтгэн хүлээн авч, амиа бодсон цөөхөн даргын төлөө биш улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зориглон #нэгдэе!

Намын нэрээ шороотой хутган байж хөлжсөн, баяжсан, цадсан, задарсан, зальхай хүмүүсээсээ зориглон салж, намаа бүрэн шинэчлэхийн төлөө #нэгдэе!

Боддоггүй, бодлогогүй, сонсдоггүй хүмүүсийн оронд боддог, зүтгэдэг, зориглодог хүмүүсээ урдаа гаргахын төлөө #нэгдэе!

Задарч, бутарч, тарж, үл ойлголцож буй хүнд үеийг нэгдэл шинэчлэл дахин сэргэлт болгохын төлөө #нэгдэе !

Улсаа, намаа, гишүүдээ хүндэтгэсэн МАН-ын гишүүн Нинжийн ДЭМБЭРЭЛ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • чимэддорж (103.57.92.137)
    Хамгийн ухаантай хүмүүсийг муулаад бмчжээ Хөдөөгийнт бид бүгд хонь биш шүү босох шаардлага гарвал цахиур буутайгаа байгаа шүү
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
  • ДЭМЖИЖ БАЙНА (103.111.68.3)
    ДЭМБЭРЭЛИЙГ ДЭМЖИЖ БАЙНА
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    Дэмбэрэл залуу хүн байж нам яриад жинхэнэ бөгс долоогч байна даа
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.108)
    Нинжийн ДЭМБЭРЭЛ гэгч монгол эр оронч сэтгэлгүй гөлөг байна ард түмнийхээ эсрэг Энхболдыг өмөөрч дээ Хүрэлсүхийг монголчууд дэмжиж байна Энд нам ямар хамаатай юм бэ? Бугшсан муу зүйлийг намын нэгдэл гэдэгээр халхавчилж байгаа эх орноосоо урвагч бөлдөг Дэмбэрэл...
    2018 оны 11 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.21.106.129)
    үүрийн дарга нэр сэр намаа авар Энэ нөхөр биш ТА НАР Л ЧАДНА
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • аги (202.21.106.129)
    сэдэл нь түмэн зөв Даанч хүн нь бишээ Уул нь энэ сэдвээр том эргэлт хийж болно даанч ганц хүний тоглолт хийж ына. Ардаа 100 үүрийн дарга зогсоочихвол ч болж бна
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • sai (202.9.42.52)
    nam l gej yarij bgaa bol ene humuus hudlaa humuus gedgiig ard tumen oilgoson shuu
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.97.61.82)
    Хурдан сөнөөсэй!
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.130.131)
    Мулгуй хүн яаж намаа аврах вэ. Одоо нам шиг хогийн хэрэггүй юм монголд алга шүү
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (59.153.87.203)
    одоо хөгшчүүд та нар нам гэж битгий 1 д тавьж бай улс орон залуужиж бна та бидний нам гэдэг үе бараг хэрэггүй болж бна гэдгээ ойлговол зүгээр бна даа нам гэхээсээ илүү эх орон элгэн нутгаа хүн ардаа нэгд тавьж байвал тэр харин зөв замнал болох байхдаа
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.87.203)
    харин ч Хүрэлсүх болдоггүй борууддаа хариуцлага тооцож зөв алхам хийх гэж бна гэж бодож байна шдээ ганц дэмбэрэл ард түмэн намын гишүүдийн төлөөлөл биш тэртэй тэргүй ард түмэн бүхнийг харж сонсож зөв бурууг ойлгодог чадвартай болсон юун ерөнхийлөгчийн тоглолт гэж аливаа зүйлтэй хариуцлага тооцох гэхээр дандаа улс төр болоод явчихдаг
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • иргэн (202.9.42.116)
    МАН- г ХАГАЛАН БУТАРГАЖ БАЙГАА ДАЛД , ГЭМТ ХЭРГИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ НЬ ЭЛБЭГДОРЖ БОЛОН ТҮҮНИЙ ХАМТРАГЧ М,ЭНХБОЛД
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.21.29)
    Ман нам гэж хуурамч дүртэнгүүдийн цуглуулга шүү дээ. Цэдэнбалыгаа хуйвалдаж авч хаяснаас эхлээд буруу замаар будаа тээсэн нь буцахдаа шороо тээгээд улс орныг хорь гаруй жил толгойлон удирдахдаа дандаа уруудуулан доройтуулав. Одоо энэ шаварт унасан гүнзгий хямралд автсан нам бидэнд хэрэггүй. Шинэ хүчин цоо шинэ нам л аврана. Ан намч махн ч хэрэггүй. Авилгач луйварчин хулгайч нар үүрлэсэн муу муухайн уурхай болсон намууд огт хэрэгүй дээ Дэмбэрэл минь дээ
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Зөв дэмжиж байна.МАН-н шударга залуучууд,гишүүд,дэмжигч нар Нүрэлсүх түүний нөхдүүдтэй тэмцэж жинхэнэ намаа цэвэрлэж 2020 оны сонгуульд оролцох хэрэгтэй.Одоогийн энэ ЗГ 33 УИХ-н гишүүдтэй хатуу хариуцлага ярих хэрэгтэй хөөх хэрэгтэй.Амарбаясгалан,Хүрэлсүх 2-г хамгийн түрүүнд хөөж намд ахиж бүү оруул.Намаа шалбааганд унагсан Л.Оюунэрдэнэ,Аюурсайхан Ж.Энхбаяр тэргүүтэй 33 нөхдийг ахиж бүү сонго дэмж.Тууштай тэмц.Амжилт.Буцалтгүй шударга гишүүдээ манлайлаад зүтгэ.Тэгэж байж л үр дүнд хүрнэ.
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin (202.9.40.172)
    mongold uamarsh nam xereggvi ee
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.126.89.141)
    Энэ хүнд занги үхэж зай гарав гэгч болж дээ.
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (139.5.218.158)
    хүрэлсүх гэж нэг бутардаг балай байна уу даа
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна
    1 мин
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    14 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    23 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    30 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    34 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    35 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    36 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 58 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 20 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 25 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 8 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 56 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 6 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 30 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 34 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 42 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 47 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 49 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 16 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    18 цаг 3 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК