зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа хаачих вэ?

2018-11-13
0
ЖИРГЭХ

Яаж ч үгүйсгэсэн Баабар Монголын тэргүүлэх сэхээтэн, соён гэгээрүүлэгч. Үүнээс  гадна  Баабарын улс төрийн бичлэг, анализ банзанд бус, дандаа “бай”-гаа оносон байдаг. Саяхан түүнээс ийм нэгэн санаа гарсан нь хөгжилтэй, мөртлөө хоржоонтой үнэн гэмээр байлаа.

Ардын намыг анх байгуулчихаад Бодоо, Данзан хоёр лам дээр очжээ. Бодоо өөрөө шаггүй номтой шашны зүтгэлтэн учир Данзангаа дагуулан мэргэн ламаас Ардын намын хувь заяаг асуусан хэрэг. Төлөг буулгасан лам:

-Ардын нам 100 наслах юм байна. Нэр нь “Сүх”-ээр эхэлсэн хүн байгуулаад, нэр нь “Сүх”-ээр төгссөн хүний үед дуусах юм байна гэж хэлсэн гэдэг.

МАН-ын 100 жилийн ой 2021 онд тохионо, тэр үед нэр нь “Сүх”-ээр төгссөн хүн намын дарга байна гэж үзвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх байж болохоор таараад байгаа юм. Үйл явдал ч тэр зүг рүү хөтөлж байна.

Өөр нэгэн үг бий. Могой тасравч гүрвэлийн дайтай гэсэн нэгэн үгийг С.Баяр улс төрийн өнгө аяс оруулж өөрийнхөөрөө “орчуулсан” байдаг. МАН 2012 оны сонгуулийн өмнө МАН ба МАХН гэж хуваагдсан. Энэ хуваагдлын дараахь МАН үндэсний хэмжээний намын байр сууриа алдаагүй нь үнэн. С.Баяр үнэн хэлжээ. Харин МАН одоо дахиад хуваагдвал жинхэнэ гүрвэлийн дайтай үлдэнэ.  Үйл явдал бас тэр зүг явж байна. МАН-ын бүлэг өнөөдөр  хоёр хуваагдсан уу, хуваагдсан. Хамгийн сонирхолтой нь 2012 онд МАН хоёр хуваагдахад тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар У.Хүрэлсүх ажиллаж байжээ. Одоо УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдахад У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж таарч байна. Тэр үеийн МАН-аас МАХН-ыг төрүүлсэн хүн нь У.Хүрэлсүх байсан бол, өнөөдөр намын бүлгээ хоёр хуваан байж Ерөнхий сайд болсон нь бас л У.Хүрэлсүх байж таарав.

2012 онд намаа хоёр хувааж  Д.Тэрбишдагва, Ц.Шинэбаяр, Ч.Улаан, О.Чулуунбат агсан нарыг МАН-аас хөөж байсан У.Хүрэлсүх тухайн үедээ “хэрвээ нам сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” гэж байв. Харамсалтай нь МАН сонгуульд ялагдсан, У.Хүрэлсүх өөрөө УИХ-ын гишүүн болж хариуцлагаа хүлээсэн юм. Удалгүй У.Хүрэлсүх  тэр үеийн УИХ-ын дарга асан З.Энхболдын хэлснээр  адилхан УИХ-ын гишүүнээ барьж зодсондоо ичээд Австрали руу зугтаасан юм. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх нь намаа ялагдуулсны хариуцлагаас зугтаж УИХ руу орсон, дараа нь УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаад Австрали руу зугтаасан юм.

У.Хүрэлсүх бол хариуцлагаас зугтааж чаддаг шигээ бялууны амттай хэсгийг хамгийн түрүүнд хүртэж чаддаг эр. Удирдсан нам нь сонгуульд ялагдаж, УИХ-д сонгогдсон нь гишүүд нь бүлэггүй хоцорч ордонд буйдантай суулт хийж байхад, цалингаа тавж чадахгүй болсон намын аппарат нь давхар дээлийг эсэргүүцэн талбайд жагсаж явахад, үг дуугарсан цөстэй хэдэн гишүүд нь АТГ-д өдөр бүр дуудагдаж явахад У.Хүрэлсүх Австралид тарвалзаж хэвтэв. Удалгүй нам нь АН-ын урилгаар засагт багтахад МАН-аас хамгийн өндөр суудалд буюу Шадар сайдын суудалд У.Хүрэлсүх суусан юм. Түүний Австралиас эргэж ирсэн шалтгаан энэ.

Одоо У.Хүрэлсүхийн засаглалын үед 33 болон 32-ын бүлэг эвлэрэхгүй МАН ахин задарвал яах вэ. МАН жинхэнээсээ гүрвэл болох уу. Төлөгч ламын хэлснээр 100 жилийнхээ ой дээр буюу 2020 оны сонгуульд навс ялагдвал У.Хүрэлсүх хаачих вэ. Ахиад Австрали явах уу.

Нэг зүйл баараагүй, бас нэгэн зүйл бараг тодорхой байгаа. У.Хүрэлсүхийн засаглалын үед МАН-ын өнөөдрийн задрал зогсохгүй, эвлэрэхгүй үргэлжилсээр МАН 2020 оны сонгуульд ялагдах нь баараггүй тодорхой. 1997 оноос хойш МАН-ын Удирдах зөвлөлд тасаралтгүй сууж, 30 жил энэ намын өнгөтэй өөдтэй бүхнээс хүртсэн     У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа намаа урьдын адил хаяад зугтах нь бараг тодорхой биз. Тэгэхдээ энэ удаа тэрбээр гүрвэл болгосон  МАН-даа эргэж ирэхгүйгээр л явах болов уу даа.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
“Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Гунгаа (43.242.243.197)
    Maш унэн юм бичсэн байна ард тумэн энэ намд итгэл огохгуй амласаны эсрэг зуйл хийсэн шуу дээ бух татвар нэмэгдсэн сонгуулийн амлалт будаа болсон юм чинь юу гэж огох билээ
    2019 оны 11 сарын 03 | Хариулах
  • иргэн (124.158.90.3)
    УИХ-ын гишүүний халдашгүй байдалд халдаад Австрали руу зугтаасан юм гэнээ.Инээдтэй нөгөө тайрдасыг салаавч гаргасных нь төлөө тэгээд яах байсан юм бэ.Зугтаасан ч гэх шиг .2020 онд хаачих вэ ч гэх шиг нам нь ялахгүй бол тэгээд л гэртээ санаа амар харина л биз дээ
    2018 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (66.181.187.18)
    ЖДҮСХ,-ийн хэрэг, шатахууны үнийн хөөрөгдөл, концесс, төрийн албаны хариуцлага, том том хэргийн илрүүлэлт, Зориг, Эрдэнэт, АСЕМ, төмөр замын хэргүүдийг маргааш илрүүлнэ гэсэн Засгийн газар юу хийчихээд наагуураа намнах ажиллагаа явуулаад эхэлэв дээ.
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.177.198)
    UHSENII CHINE SOYON GEGEERUULEGCH BAABAR VEE MUU HUJAAGIIN SHEESIIG YU GEJ HUTSAAD BAINAAAAA
    2018 оны 11 сарын 14 | Хариулах
  • Зочин (64.119.20.211)
    Явж явж энэ Хүрэлсүх чинь 20-р зуунд монголчуудыг сорчлон устгасан алуурчин бүлэглэлийг оршуулах хувьтай нөхөр байжээ дээ, аягүй бол??? "МАХН"-ын "Х" үсгийн авч хаяад булшилсан, одоо МАН-ын ясыг барих гэж байх шив???
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (139.5.218.158)
    яасан их мөрөөднө вэ монголдо хэрэгтэй зүйл хийж байгаа хүний нэг гэж үзнэ АН монголыг бараг өвдөг сөхрөөсөн биз дээ
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Gungaa (103.26.193.70)
    Ene unenii ortoi shuu dee kharaj l baya daa
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.50.206.62)
    Үнэн.Хүрэлсүх хэзээч МАН-д ээлтэй байгаагүй.Одоо яая гэхэв сонгосон нөхдүүд өөрсдийн амаа арчуулж байгаа хохь чинь.Муу хүн муугаараа л байдаг.Хэзээ сайн зүйл гардаггүй гэдэг үнэн нотлогдлоо.Өөрсдийнхөө толгойг цавчуулж байгаа чинь энэ сонгосн хүмүүс.Хүрэлсүх байгаа цагт МАН өөдтэй явах нь юу бол.Дэмжээд байгаа нөхдүүд энэ даргатайгаа яг адил учир дэмжиж байгаа.Хүрэлсүх түүний нөхдийн энэ үйлдлүүд шударга байж харагдаач.Үнэн ялна.Луйвар худал хулгай дэрэм тонуул хэзээч өөдөө явах үндэслэлгүй.өнөөдөр заан баавгай байж болно энэ нөхдүүд.Цаг хугацаа үнэнд хэзээ 1-н цагт ялагдаж хэнч биш болох нь үнэн
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.26.172)
    Зарим хүний мөрөөдлийн төсөөлөл байх. Даанч энэ бүтэхгүй мөрөөдөл. МАН ганцаараа Монгол орноо цаашид хөгжүүлэн олон жил авч явыг хэдэн үеэрээ үзнэ.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Болдбаатар (122.201.21.80)
    Ми- г дэмжигчид маш их сүсэгтэй ялангуяа Хятад ламдаа. Хятад ламын заасан замаар сүсэглэн мөргөцгөө Ми-чүүд болон Баабарчууд !
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.177.236)
    МАН МИ даргаасаа салсан нөхцөлд сэргэнэ
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Zochin (202.126.89.163)
    Galruu tos hiij boldgui yumdaa arai hungun hudulsun uu.Galaa uuruu asaachihlaa daa
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.126.89.174)
    baiguulsan gavyagui buun gai daguulsan hun dee
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • aaa (59.153.87.45)
    sain ajillah yum bol ergeed l songogdono shuu dee
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Хүрэлсүх бөмбөг өшиглөх нь тодорхой болсон. Намын нөхөд нь итгэл өгч Шадар сайд болгохоор АЛТАН загасны үлгэр шиг Ерөнхий сайд болно гэсэн. Нөхөд нь болгосон. Гэтэл Одоо НАМААРАА тоглож байна.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.194.125)
    Яг үнэн хэлжээ Хүүк Австрали явнаа
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (66.181.164.222)
    Монголын түүхэнд 1921-2020 онд МАН гэдэг нам байжээ гээд тэмдэглэгдэнэ дээ.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хятадын шээс Баабар гэж Монголыг монголоор нь үгүй хийж дуусгаж байгаа хүн дээ.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
    • Илжигний чихэнд ус хийсэн ч, алт хийсэн ч сэгсэрнэ!!! Баабар аа! Ийм илжигнүүдийн чихэнд алт хийдэг чинь чиний л буруу шдээ!!!
      2018 оны 11 сарын 13
    • yag unen
      2018 оны 11 сарын 13
  • Зочин (202.131.236.138)
    Ерөнхий сайд намынханаа нэг талдаа гаргах ажлыг хийж эхлээд байна энэ нь амжилттай болвол жинхэнээсээ АН гүй болох байх даа
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
    • Борхүү.
      Юун гэнэн юм бэ дэ.Намбарын Энхбаяр 2000 онд үнэмлэхүй ялалт байгуулсан даа эрдэн АН-ыг түүхийн хог дээр хаяна гээд байсан яасан?
      2018 оны 11 сарын 13
  • Иргэн (64.119.20.79)
    Зан характерийн хувьд маш их дутагдалтай сагсуу, өс хөнзөн санагч, эрх мэдлийн төлөө улайрагч энэ хүн МАН-ыг дараагийн сонгуульд ялагдуулна. Дараа нь өрөө хариуцлагаас зугтана. Үүнд мэргэшсэн сагсуу толгой.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • зочин (64.119.20.43)
    Бас л муулах захиалга биелүүлж байгаа хүн шивдээ? Хүний мууг түүж, эсвэл гүтгэж дурладаг хүн, өөрөө сүүлдээ их зовдог гэдэг, яагаад гэвэл муулсан хүн бүрийнхээ лай ланчигиыг үүрэлцэх төөрөгт татагдан ороод тарчилдаг гэсэн эртниы ухаантнуудын сургаал байдаг гэдгийм даа!!!
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (64.119.22.85)
    Үнэн үг энэ хүн сагсуу ойворгон хоосон толгойтой. Хүний үгэнд оромтгой мэдлэггүй л харагдаад байгаам даав Сүржин ихтэй
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
    • Zochin
      Yag! Yag l iim hun. Chadvar yu ch ugui. Yaaj ch dur esgeed denduu hicheegeed ter chineegeeree juldaad bgaa ni haragddag. Ard tumnii tuluu bol ene hun hamgiin haramsaltai ni tui, yu ch hiihgui, hurungutei, mungutei humuust bol uilchilj uneheer chadna, terniihee shangaar udii zeregt yavj bgaa hun. Ard olon haralgan, genen gehed genenees doloon dor teneg yum shig l baihaa bolimoor bna.
      2018 оны 11 сарын 13
  • Зочин (66.181.187.247)
    Хаха хаачив л гэж дээ. Эби шиг хаа ганц казино тоглоод лмартагдах биз. АТГ-гээс Монгол дтарч чадвал тэр шүү дээ
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.35.201)
    хужаа баабар соён гэгээрүүлэгч болчихож.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Батаа (64.119.25.113)
    Хүрэлсүхэд эхлүүлсэн ажлаа дуусгахаас өөр зам байхгүй. Эхлээд ард түмэн дараа нь нам.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • amraa (119.40.103.150)
    Одоо У.Хүрэлсүхийн засаглалын үед 33 болон 32-ын бүлэг эвлэрэхгүй МАН ахин задарвал яах вэ. МАН жинхэнээсээ гүрвэл болох уу. Төлөгч ламын хэлснээр 100 жилийнхээ ой дээр буюу 2020 оны сонгуульд навс ялагдвал У.Хүрэлсүх хаачих вэ. Ахиад Австрали явах уу. Нэг зүйл баараагүй, бас нэгэн зүйл бараг тодорхой байгаа. У.Хүрэлсүхийн засаглалын үед МАН-ын өнөөдрийн задрал зогсохгүй, эвлэрэхгүй үргэлжилсээр МАН 2020 оны сонгуульд ялагдах нь баараггүй тодорхой. 1997 оноос хойш МАН-ын Удирдах зөвлөлд тасаралтгүй сууж, 30 жил энэ намын өнгөтэй өөдтэй бүхнээс хүртсэн У.Хүрэлсүх 2020 оны сонгуулийн дараа намаа урьдын адил хаяад зугтах нь бараг тодорхой биз. Тэгэхдээ энэ удаа тэрбээр гүрвэл болгосон МАН-даа эргэж ирэхгүйгээр л явах болов уу даа.
    2018 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    4 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    12 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    20 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    24 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    25 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    26 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 48 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 10 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 14 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    3 цаг 58 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 46 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    5 цаг 56 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 20 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 24 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 32 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 39 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 6 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 52 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК