МАН-ын Удирдах зөвлөлийн хурал 11.00 цагаас хойш хуралдаж эхэлсэн бөгөөд дөнгөж сая завсарлалаа.
Хурлаар нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Су.Батболдыг огцруулах шийдвэрт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа юм. Хотын дарга Су.Батболдыг огцруулах асуудлыг НИТХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх үеэр Су.Батболд Ерөнхий сайдын шийдвэрийг хүндэтгэж, ажлаа өгөхөд бэлэн гэдгээ мэдэгджээ.
Удирдах зөвлөлдөө нийслэлийн Засаг даргыг огцруулах санал оруулж дэмжигдсэн МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ саналаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Амарсайханд хүргүүллээ.
Сэтгэгдэл (2)