Байгаль орчин аялал жуулчлал /БОАЖ/-ын сайд, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат ЖДҮХС-аас зээл авсан эсэх асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “УИХ-д нэр дэвшихээс эхлээд хөрөнгө оруулгын мэдүүлгээ Авилгатай тэмцэх газраар хянуулж ирсэн. Гурван үсэгтэй компанийг маань хоёр үсэгтэй компанитай хольж намайг хувь эзэмшдэг гэж яриад байна. Албан ёсоор бүртгэл ил тод байгаа учраас хэдэн сарын хэдэнд байгуулагдаж ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулсан байна гэдэг нь ил байгаа. Намуун дэвжих гэдэг компани нь бизнесийн чиглэлээр зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг. 2015 онд байгуулагдсан 100 хувь эзэмшигч нь миний нэр дээр байгаа. Гуравдугаар сарын 29-ны өдөр иргэн Шагдарсүрэнгийн Мөнхбаярт албан ёсоор шилжүүлсэн. Тиймээс "Намуун дэмжих" компанийг Ш.Мөнхбаяр эзэмшдэг. Тэр нь олон компанид хувь эзэмшдэг гэж яриад байгаа. Тиймээс иргэн Ш.Мөнхбаяртай болон "Намуун дэвжих" ХХК ямар нэгэн хамаарал холбогдол байхгүй. Энэ хүнтэй холбогдож, уулзаж байгаагүй. Сүүлийн үед нийгмийн донсолгосон асуудал нь улс төрийн хүчнүүдийн бий болгосон алдаа. Ил тод байж байна. бүртгэлийн систем нь илүү ил тод боллоо. Цаг хугацааны нарийвчлалтай байгаа. Тиймээс энд албан ёсны мэдэгдэл хийж байна” хэмээн ярив.
-Улаанбаатар цахилгаан түгээх компанид та олон тендер эзэмшдэг гэсэн мэдээлэл байна?
-Тэр компани чинь "Намуу дэвжих" компани юм байгаа. Гэтэл Ш.Мөнхбаяр гэдэг хүн миний хувь эзэмшдэг компанийг худалдаж авсан хүн болохоос биш тэр хүн юу хийж, яаж олсныг нь би мэдэхгүй. Тиймээс холбогдолгүй гэдгээ албан ёсоор хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-Таныг компаниа нэрийг өөр хүн дээр шилжүүлж байгаад дараа нь надад хамааралгүй гэсэн мэдэгдэл хийж байна гэх хардлага байна?
-Хөрөнгө оруулгын мэдүүлэгт надтай ийм ийм хүмүүс хамааралтай гээд байгаа. Би ийм ийм компанитай холбоотой учир үүнтэй холбоотой асуудалд оролцохгүй гэсэн жагсаалт нь байгаа.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (2)