Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан нэг ажил бол “Спортлог Дарханчууд” Дархан-Уул аймгийн дэд хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс Дархан-Уул аймгийн хэмжээнд бүх нийтийг хамарсан олон төрлийн спортын арга хэмжээг амралтын өдрүүдэд шат дараатайгаар явуулж байна.
Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 09-ны өдөр Дарханы Оюутны холбооны нэрэмжит “Оюутны спортын IX их наадам” нээлтээ хийлээ. Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа есөн их дээд сургууль, коллежийн оюутнууд спортын найман төрлөөр өөр хоорондоо өрсөлдөж аваргуудаа шалгаруулах юм.
Төрөл тус бүр нэг сарын хугацаатай үргэлжлэн явагдах бөгөөд Оюутны их наадам сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэлж нийтдээ эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн багийн 200 гаруй оюутан оролцож байна.
Р.Хишигээ