УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит бусаар хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий прокуророос Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-ын даргад ирүүлсэн саналыг хэлэлцэж, уг саналыг түдгэлзүүллээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “МАН-ын гишүүд нэлээд нухацтай хэлэлцсэний үндсэнд УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн” хэмээн танилцууллаа.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд ярихдаа “ХХААХҮ-ийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд ЖДҮДС байдаг. Б.Батзориг сайд энэ сантай холбоотой асуудалд алдаа дутагдал гаргасандаа ёс зүйн хариуцлага хүлээж өөрөө өргөдлөө өгч сайд албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ гэмт хэргийг шалгах процесстой холбоотой ямар нэгэн байдлаар татгалзаж, хориглож, цааргалсан үйлдэл байхгүй нэг удаагийн асуугдсан. Иймээс заавал гишүүний суудлаас түдгэлзүүлээд байх шаардлагагүй. ЖДҮДС-ын үйл ажиллагаанд сайдын хувьд оролцох боломжгүй болсон” хэмээн ярив.
Мэдэгдлийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
-Ийм шийдвэр гаргахаар хууль хяналтынхан ажлаа хийж чадах юм уу. Хоёр сайд ЖДҮДС-аас зээл авсан байсан. Яагаад ганцхан сайдын асуудал яригдаж байгаа юм бэ. Я.Содбаатар сайдад хариуцлага тооцох асуудал орхигдож байгаа юм бэ?
-Ямар нэгэн байдлаар Б.Батзориг гишүүнтэй холбоотой асуудлыг шалгаад явахад хууль хяналтын байгууллагын өмнө ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл хэзээ ч дуудсан байцаасан цагт энэ хүн очоод шалгуулах бүрэн боломжтой учир бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж бүлэг үзсэн. Хоёрдугаарт Б.Батзориг сайд өөрөө өргөдлөө өгсөн. Хоёр сайдтай холбоотой асуудал бол ёс зүйн асуудалд гэдэгт санал нэг байна. Нөгөө талаасаа хууль зөрчсөн асуудал мөн үү биш үү гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох учраас энд хариуцлага тооцох тухай асуудал явцын дунд яригдвал хууль зөрчсөн байвал хэлэлцэх асуудал.
-Гишүүнээс түдгэлзүүлж шалгана хэмээн прокурор хуулийн байгууллага үзсэн юм биш үү?
-Прокурор бол тухайн хүнийг түдгэлзүүлж шалгах ёстой гэж байгаа. Б.Батзориг гишүүний хувьд ямар нэгэн шалгах үйл ажиллагаанд саад болохгүй, дуудсан цагт нь мэдүүлэг байцаалт өгөх, шаардсан бичиг баримтыг гаргаж өгнө. Хоёрдугаарт прокуророос ирүүлсэн бичигт агуулгын хувьд сайдаар ажиллаж байхад нь тухайн доод байгууллагад нөлөөлж болзошгүй гэсэн үндэслэлээр прокуророос бичиг ирүүлсэн. Одоо сайдын албанаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)