УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг чөлөөллөө. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн асуудлаар гишүүдийн асуусан асуултад хариулт өгсөн.
Тэрбээр "Зээл авсан гишүүдийг авсан зээлээ буцааж төл, ард түмнээсээ уучлал гуй алдаагаа зас, зөрчил гаргасан бол хариуцлагаа хүлээ гэж хэлсэн. Энэ бол сургамжтай үйл явдал боллоо. Зөвхөн МАН-д ч биш, АН-д ч ирээдүйд төрд ажиллах сэтгэл зүрхтэй залууст ч хамааралтай" гэсэн юм.
Улмаар Ерөнхий сайд, МАН-ын даргын хувьд "Зээлээ төлж, ард түмнээс уучлал гуйгаагүй нэг ч гишүүнийг дахин нэр дэвшүүлэхгүй. Би Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа л хэлсэн. Би юунаас ч айхгүй. Зөвхөн ард түмний итгэлийг алдахаас айж байна" гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдлээ.
Сэтгэгдэл (3)