Ажлын хүрээнд Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах зорилгоор хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулсан байна. Сургалтад Өвөрхангай аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй хуульч хамрагджээ.
Энэ үеэр ажлын хэсэг нь Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй, аймгийн прокурор Ш.Дамдинбазар, өмгөөлөгч, салбарын зохицуулагч Б.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өгсөн байна.
Түүнчлэн ажлын хэсэг нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран Өвөрхангай аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулжээ.
Б.Лхам