Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар хуралдааны 01 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчийн сургалт хөгжил, нийгмийн баталгааг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд Төрийн захиргаа, Боловсрол, Эрүүл мэнд, Төрийн тусгай албан хаагчийн мэргэжил, ур чадварын уралдааныг зарлаж, үе шаттайгаар зохион байгуулж байна.
Өнөөдөр /11 дүгээр сарын 02-ны өдөр/ Төрийн тусгай албан хаагчдын ур чадварын уралдаан Зэвсэгт хүчний 327 дугаар ангид зохион байгуулагдлаа.
Тус уралдааны нээлтэд Донод аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Бат-Өлзий, аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Ганзориг, ЗХ-ний 327-р ангийн захирагч, хурандаа Ж.Өсөхбаяр нар оролцлоо.
Уралдаанд аймгийн нийт төрийн тусгай албан хаагчид оролцож, модон моринд малгай тавьж харайх, дүүжинд хийх дасгал болон гурван буудлагын олон төрлүүдээр тус тус өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.
Уралдааны дүн гарахад:
1-р байр - дэслэгч Э.Анхбаяр /ЗХ-ний 327-р анги/
2-р байр - хошууч Л.Батсайхан /Хилийн 0132-р анги/
3-р байр – дэд ахлагч Л.Мягмарсүрэн /Шүүхийн шинжилгээний алба/ нар мэргэжлийн ур чадвараараа бусдыгаа хошуучлав.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (1)