Монгол улсын Шадар сайдын Төв аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний дагуу “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулагдахтай холбогдуулан мэргэжлийн ангиуд төлөвлөгөөний дагуу дадлага сургуулийн бэлтгэл ханган ажилласаар байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн үеэр Төв аймгийн хэмжээнд тохиолдож байсан болон тохиолдож болзошгүй аюулт үзэгдэл, ослоор цагийн байдал үүсгэн ажиллуулж, гамшгаас хамгаалах дадлага сургуулийг бодит байдалд тулгуурлаж зохион байгуулна.
Үүнтэй холбогдуулан өнөөдөр ОБЕГазрын дэд дарга, хурандаа, сургуулийн удирдагч Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг, Тав аймгийн онцгой комиссын удирдлага дор мэргэжлийн 14 ангийн бүрэлдэхүүн тусгай чиг үүргийнхээ дагуу барилгын нуралтаас эрэн хайх, аврах, галтүймэр унтраах, нэрвэгдэгсдэд эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хэв журам сахиулах, гамшгийн үед тохиолдож болох хор уршгийг арилгах зэрэг дадлага сургуулийг хийсэн юм. Мэргэжлийн ангиудын бэлтгэл сургуулийн явцтай албаны хүмүүс танилцаж мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Р.Хишигээ