Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Шизүока Монгол найрамдлын нийгэмлэгийн тэргүүн Китагава Масахиро, Япон улсын Вакаяама Нанрёо ахлах сургуулийн Нанрёо Гакуэн нар хоёр талын боловсролын салбарт найрамдалт харилцааг үүсгэх, боловсролын салбарыг хөгжүүлэх, Япон улсын их, дээд сургуульд өндөр мэдлэг, мэргэжил эзэмшиж, Монгол улс болоод Дорноговь аймгийн хөгжил дэвшлийн төлөө зүтгэж чадахуйц боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 11 дүгээр сарын 01-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Дорноговь аймгаас ЕБС-ын 10-р ангийн 15 нас хүрсэн шилдэг таван сурагчийг спортын дасгалжуулагч багш бэлтгэх чиглэлээр гурван жилийн хугацаатай үнэ төлбөргүй хамрагдах юм.
Тус сурагчдыг Вакаяама Нанрёо ахлах сургуулийн захиргаанаас сонгон шалгаруулах бөгөөд сонгон шалгаруулалтад тэнцсэн сурагчид ирэх оны дөрөвдүгээр сараас суралцах юм.
Р.Хишигээ