Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Галошфа Михай, Зам тээврийн хөгжлийн төвийн дарга Р.Буд тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагтай хамтран ажиллах, хамтын ажиллагааны боломжийг судлах, танилцах зорилгоор 11 дүгээр сарын 01-04-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.
Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Галошфа Михай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, тэрээр аймагт хэрэгжиж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар танилцууллаа.
Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Галошфа Михай нь 30 жилийн тэртээ Дорноговь аймгийн Мандах суман дахь Цагаан суваргын суурийн ажлыг эхлүүлж байсан хүмүүсийг нэг, энэ ч утгаараа тус аймагтай хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхдээ таатай байх тухайгаа илэрхийлсэн юм.
Р.Хишигээ
Сэтгэгдэл (1)