Монгол бүжгийг хөгжүүлэх, Монгол бүжгийн их өв санг баяжуулах, шилдэг бүжигчид, бүжиг дэглээчдийн залгамж үеийг бэлтгэх, тэдний алдар нэр, уран бүтээлийг нь мөнхлөх, залгамж хойч үеийнхэнд уламжлах зорилгоор Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит Өсвөрийн бүжигчдийн улсын 14-р наадам Дорноговь аймгийн Сайншанд хотноо 11 дүгээр сарын 02-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Энэ жилийн наадамд Говьсүмбэр, Өвөрхангай, Хөвгөл зэрэг есөн аймаг, дөрвөн дүүргийн 350 гаруй авьяастнууд гоцлол, хамтлаг төрлөөр оролцож авьяас билэг, ур чадвараараа уралдуулан оролцож байна.
Дашрамд дурдахад Ц.Сэвжидийн нэрэмжит Өсвөрийн бүжигчдийн улсын 15-р наадмыг 2019 оны 10 дугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо.