Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан 1000 ширхэг хувьцааг нь эзэмшдэг “Жи Пи Эм” ХХК 2017 онд ЖДҮ-ийн хөгжүүлэх сангаас зээл авсан компаниудын жагсаалтад буй. Тэрээр өөрийн ХОМ-тээ уг компанид хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн нь АТГ-ын албан ёсны ёсны сайтад байгаа юм. Энэ асуудлаар өнөөдөр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодруулга авлаа.
-Таны хувь эзэшдэг компани ЖДҮХС-гаас зээл авсан нь үнэн үү?
-Худлаа. Би ЖДҮХС-гаас ямар ч зээл аваагүй. Миний ХОМ-ийг үзээрэй. Би хаанаас ч зээл аваагүй.
-Таны ХОМ дээр нэр нь дурдагдсан компани 2017 онд ЖДҮХС-гаас зээл авсан байгаа. Та тэгэхээр хувьцаа эзэмшдэг компаниа мэдэхгүй байгаа гэсэн үг үү?
-Тэр худлаа. Та бүхэн буруу ойлгоод байна. Худал мэдээлэл тараасан байна.
-Тэгэхээр та ор үндэслэлгүй мэдээлэл гэх гээд байна уу?
-Үндэслэлгүй мэдээлэл. Энэ боломжийг ашиглаад нэг зүйлийг хэлэхэд Монголбанкинд зээлийн мэдээллийн сан гэж байдаг. Арилжааны банкуудаас авсан зээлүүд Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгдэж байдаг. Харин ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэгддэггүй. П.Сэргэлэн сайдыг ХХАХҮҮ-ийн сайдаар ажиллаж байх үед би нэг албан тоот бичиг явуулж байсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож байгаа зээлийг Монголбанкны мэдээллийн санд бүртгэж байх нь зүйтэй байна. Энэ чиглэлээр хамтарч ажиллая гэсэн санал тавьж байсан. Бид энэ саналаа хэрэгжүүлэхийн төлөө цаашид ажиллах хэрэгтэй боллоо гэж ойлгож байгаа.
Г.Итгэл
Сэтгэгдэл (5)