УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудал бүрэн шийдвэрлэгдтэл тус бүлгийн гишүүд хуралдаа суухгүй гэж мэдэгдлээ. Ингэснээр эх баригчид дангаараа ирцээ бүрдүүлэн хуралдах шаардлагатай болов. Хурал анх эхлэхэд ирцээ бүртгүүлээд байсан АН-ын бүлгийн гишүүд гарч явсан учраас одоогийн байдлаар ирц бүрдэхгүй байна.