УИХ-ын гишүүн Г.Солтан “Монгол шаазан” ХХК болох эхнэрийнхээ компанид жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас 950 сая төгрөгийн зээл авсан тухай яригдаж байгаа. Харин тэрбээр “Монгол шаазан” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй гэж мэдэгдсэн.
Энэ тухай хэлэхдээ “Үүсгэн байгуулагч нь би болохоос компаний удирдлагад оролцолгүй найман жил болж байна. Манай эхнэр компанийг удирддагүй. Хуулийн дагуу компаний удирдлагууд ажлаа хийж яваа бол би УИХ-ын гишүүн байна. Энэ компани тийм ажил хийж болохгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Харин удирдаж байгаа хүмүүс нь ямар нэгэн шаардлага гараад өөрсдөө бизнес төлөвлөгөөгөө төлөвлөөд хийж байгаа бол би үгүй гэх юм байхгүй” гэж ярьсан ч өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцдог нь эдгээр баримтаар ил боллоо.
Б.Лхам
Сэтгэгдэл (7)