Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ-ын гишүүн Н.Учралын аавын /Ням-Осор/ “Хүннү” компани 950 сая төгрөгийн зээл авсан. Тус сангаас авсан зээлээ өнөөдөр төлөхөөр болжээ.
Энэ тухайгаа Н.Учрал гишүүн өчигдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр “Миний аавын эзэмшлийн "Хүннү" ХХК зохих шаардлагын дагуу төсөл бичиж зээл авсан ч гэлээ нийгэмд бухимдал, хардалт сэрдэлт үүсэж надтай холбож байх шиг байна. Тус зээлийг авахад миний зүгээс нөлөөлсөн зүйл байхгүйг хариуцлагатайгаар хэлье. 1992 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй "Хүннү" ХХК ажлын байр нэмэгдүүлж баялаг бүтээсээр ирснийг Монголын бизнес эрхлэгчид бүгд мэднэ. Надтай огт хамааралгүйгээр явж ирсэн компани.
Эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл 20 хувьтай эхэлж байсан боловч нийгмийн бухимдал, хардалт байгаа учир зогсоход хүрч байна. Миний аав Н.Ням-Осор түүний удирдлагын баг төслийн үйл ажиллагаагаа зогсоож тус зээлийг хугацаанаасаа өмнө буюу маргааш эргүүлэн төлөхөөр шийдлээ.
Би УИХ-ын гишүүн болсноороо эсвэл байснаараа миний гэр бүл, ах дүү, хамаатан садны бизнест саад тотгор учирна гэж ойлгохгүй байгаа. Ер нь цаашдаа аливаа сангуудын үйл ажиллагааг нээлттэй болгох чиглэлээр ажиллах болно” хэмээн өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтэлжээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (35)