Агаарын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан тогтоол, шийдвэр, журам, стандартыг сурталчилах болон “Хүнсний аюулгүй байдлыг хангахад- Иргэн таны оролцоо” сэдэвт сарын аяны хүрээнд хүнсний аюулгүй байдал, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 35 аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг хамруулан долдугаар хорооны “Иргэний танхим”-д “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.
Сургалтаар “Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь”, “Агаарын бохирдлыг бууруулахад бидний оролцоо, анхаарах асуудал”, “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор төр засгаас баримталж буй бодлого”, “Цахилгаан эрчим хүчний аюулгүй байдал, төрөөс үзүүлж буй хөнгөлөлт”, “Аюулгүй хүнс таны гал тогоонд” хичээл заан, холбогдох асуултанд хариулан харилцан ярилцаж, “Гэрээ дулаалцгаая”, “Цахилгаан аюултай”, “Бүү хүр”, “Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, “Худалдаалагдаж буй зуухнуудын дагалдах бичиг баримт”, “Эрүүл ахуйн тухай хууль”, “Аюулгүй хүнс таны гал тогоонд”, “Эрүүл ахуйн зөв дадал”, “Ил задгай гар дээрх худалдаанаас татгалзаж, эрсдлээс өөрийгөө сэргийлье”, “Аж ахуйн нэгж байгууллагын эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн үүрэг”, “Хүнсний худалдааны газарт мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэм”, “Хүнсний худалдааны газрын барилга байгууламж, газар сонголтонд тавигдах эрүүл ахуйн шаардлага”, “Хүнсний худалдааны газрын дотоод бичил цаг уур ба тоног төхөөрөмж байршуулахад тавигдах эрүүл ахуйн шаардлага”, “Худалдааны газарт хүнсний бүтээгдэхүүн хүлээн авах үеийн эрүүл ахуйн шаардлага”, “Хүнсний бүтээгдэхүүн хүлээн авах, хадгалах, худалдаалах үеийн эрүүл ахуйн шаардлага”, “Хүнсний худалдааны газрын ажиллагсдад тавих эрүүл ахуйн шаардлага”, “Хүнсний худалдааны газрын цэвэрлэгээ, угаалга, халдваргүйтгэлд тавих эрүүл ахуйн шаардлага”, “Хүнсний худалдааны газрын барилгын дотоод хийцэд тавих эрүүл ахуйн шаардлага”, “Иргэн таны эрүүл ахуйн тухай хуулиар хүлээсэн эрх, үүрэг” зэрэг сэдвүүдээр сургалтын материал, гарын авлага, зөвлөмж, сэрэмжлүүлэг бэлтгэн сургалтад оролцсон иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлд тараан, хэрхэн утаагүй хороо болж, иргэдийн болон өөрсдийн эрүүл мэндийг эрсдлээс сэргийлэх талаар мэргэжлийн зөвлөгөөг өгсөн үр дүнтэй сургалт боллоо.