Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг зөв хэрэглэхийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
Хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэг. Энэ нь эм биш бөгөөд хүний өвчнийг эмчлэх, анагаах зорилгоор хэрэглэдэггүй байна.
Тиймээс сурталчилгаанд хуурталгүй, тухайн бүтээгдэхүүнийг сайтар судалж хэрэглэх шаардлагатайг зөвлөж байна.
Б.Лхам