АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Энэ үеэр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд авч хэрэгжүүлсэн ажлыг хэлэлцжээ.
Энэ талаар Ардчилсан намын бүлгийн дарга Ж.Эрдэнэбат ярихдаа “Монголбанк улс төрийн банк биш, Монголын ард түмний банк. 2018 оны Үндсэн чиглэлээс биелэгдээгүй хэд хэдэн зүйл байна. Нэгдүгээрт ипотекийн зээлээр хангалтгүй, хэрэгжээгүй байна. Үүнээс гадна чанаргүй зээл, ханшийн огцом уналт байна. Инфляцтай холбоотой асуудал хэд хэдэн тайлбарыг Монголбанк хийж байгаа. 2018 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлт гарсан хэдий ч иргэдэд хүрсэн хүртээл байхгүй. Төрөөс мөнгөний талаар баримтлах асуудал орхигдсон. Иргэдэд хүргэх нэг асуудал ажлыг байрны асуудлыг орхигдуулсан байна. Уул уурхайгаас бусад экспортыг дэмжих асуудал орхигдсон зэрэг биелэгдээгүй хэд хэдэн асуудлыг Монголбанкад сануулж байна. Үнэ ханшийн савалгаа үүсвэл 2019 онд улам хүнд байдалд орно. Монголбанк Засгийн газартай харилцан уялдаатай ажилламаар байна.
Гадаад дотоодын өрийн дарамт, импортын дарамт 2018 онд 40 хувьтай байна гэдэг бол сайн үзүүлэлт биш. Чанаргүй зээлийн хүүгийн дарамт нь иргэдийн өрийн дарамтад нөлөөлж байна. Өрхийн өрийн дарамт гэдэг шинэ дарамт бий болж байна. Үүнийг ирэх жилийн төсөвт хэрхэн зохицуулах талаар зайлшгүй тусгах хэрэгтэй. Нийт зээлийн 28 хувийг хэрэглээ зээл, 15 хувийг худалдаа, 12 хувийг үл хөдлөх зээл авсан байна. Үйлдвэрлэл, аж ахуйн чиглэлээр хөдөө аж ахуй хоёр хувь, уул уурхай найман хувь, боловсруулах үйлдвэр 10 хувийн зээл авсан байна. Тиймээс Монголбанкад нэг хүсэлт тавилаа. Эдгээр эдийн засгийн тогтворгүй байдал үүссэн учир энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлэх шаардлага тавьж байна. Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар Монголбанк зайлшгүй албан ёсны байр сууриа илэрхийлэх хэрэгтэй” гэлээ.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)