Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Жон Уныг Монгол Улсад айлчлахыг урьжээ. Ерөнхийлөгч өчигдөр Ким Жон Ун руу урилга илгээснийг тус улсын мэдээллийн агентлагууд өнөөдөр олон нийтэд мэдээлсэн байна.
Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Өвөг эцэг, БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ил Сан нь Монгол Улсад хоёр удаа айлчилж байсан бөгөөд ач хүү нь өвөөгийнхөө уламжлалыг үргэлжлүүлж, хоёр улсын найрсаг харилцааг батлан айлчлан ирнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун удахгүй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтын хоёрдугаар шатны яриа хэлэлцээрийг эхлүүлэх гэж байгаа бөгөөд ирэх онд анх удаа ОХУ-д айлчлах магадлал өндөр байгаа тул манай улсад ч айлчлах магадлалтай юм.